Холбоо барих | 

English (United Kingdom) Mongolia    

   
 
 

 

GrapeCity Mongolia
  нүүр > бидний тухай > харилцагчийн талархал
         
 

ХАРИЛЦАГЧИЙН ТАЛАРХАЛ

Манай бүтээгдэхүүн үйлчилгээг сонгож, хэрэглэж байгаа бүх харилцагч нартаа бид талархаж явдаг ба манай нийлүүлсэн бүтээгдэхүүний тусламжтай хэрхэн үр ашигтай ажиллаж, амжилтад хүрч байгааг харахад таатай байна. Цаашид бидний хамтын ажиллагаа улам батжиж, хамтдаа өсөн дэвжинэ гэдэгт итгэл төгс байна.

“...ГрэйпБанк системийг арилжааны банкуудаас анхлан нэвтрүүлж эхэлсэн банкаар “Капитрон Банк” болсонд бид бүхэн баяртай байгаа. Учир нь ГрэйпБанк систем бол бидэнд дахиад нэг түүхийн шинэ хуудас нээх хэмжээнд боловсруулагдаж чадсан, олон улсын стандартад нийцсэн, орчин үеийн технологийн шийдлүүдийг агуулсан, програмын хүчтэй хэрэгсэл болж чаджээ гэж БИД дүгнэж байна. Хамгийн гол нь энэ нь манай Монголын өөрийн дотоодын бүтээгдэхүүн юм...”

Капитрон Банкны Гүйцэтгэх захирал Б. Мэдрээ
2006 он


...ГрэйпСити компаний Интернэт болон Мобайл банк зэрэг бүтээгдэхүүнүүд нь бидний хэрэгцээ шаардлагыг хангадаг төдийгүй зөвхөн манай банкны хувьд мөрдөгддөг зарим онцлог зүйлсийг ч гэсэн нарийвчлан тусгаж өгдөг. Түүнчлэн харилцагчийн болон банкны зүгээс гарч болох нэмэлт шаардлагуудын дагуу системийг өргөтгөх боломжтой байдаг.
Мөн банкны хувьд системийн болон мэдээллийн нууцлал маш чухал асуудал байдаг ба үүнийг өндөр түвшинд хангаж чаддаг, мэргэжлийн чадварлаг хамт олонтой ГрэйпСити компаниар үйлчлүүлэхдээ бид сэтгэл хангалуун байдаг.

ХААН Банкны Санхүү Хариуцсан дэд захирал Р. Мөнхтуяа
2007 он


“Манай банк ГрэйпСити компаний боловсруулсан банкны иж бүрэн системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна... Тус компаний энэхүү програмууд нь олон функциональ боломжтой, технологийн хувьд ухаалаг шийдэлтэй, цаашид өргөтгөх уян хатан боломжтой шинэ шийдэл бүхий програм хангамжийн бүтээгдэхүүн гэж бид үзэж байна.
Банкны системийн стандартад нийцсэн програм хангамж үйлдвэрлэдэг, програмын дагалдах засвар үйлчилгээ сайтай, чадварлаг мэргэжилтэн, хамт олонтой МТ-ийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа ГрэйпСити компаний бүтээгдэхүүнийг хэрэглэж үйл ажиллагаагаа явуулж байгаадаа бид сэтгэл хангалуун явдгаа илэрхийлье!

Капитал Банкны Бизнесийн Хөгжлийн Хэлтсийн захирал А. Гэрэлмаа
2007 он


“...ГрэйпСити ХХК нь банкны суурь систем болох ГрэйпБанк-ийг олон улсын ISO9001 стандартын дагуу зохион бүтээсэн бөгөөд энэ нь дэлхийн стандартад бүрэн дүүрэн нийцсэн, маш сайн санхүүгийн програм хангамж болсон гэж МТ-ийн мэргэжилтнүүд дүгнэж байгаа. ГрэйпБанк системийг ашигласнаар нэг хүнд үйлчилгээ үзүүлэх хурд маш ихээр нэмэгдсэн байгаа. Цаашлаад харилцагчдадаа найдвартай, чанартай үйлчилгээ үзүүлэх үндэс суурь, олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээгээр нэгэн зэрэг үйлчлэх боломж, харилцагч нарын мэдээллийн нууцлалыг өндөр түвшинд хамгаалах, банкны дотоод үйл ажиллагааг хөнгөн шуурхай болгох гээд маш олон давуу талыг дурдаж болно.

Харин E-Billing буюу харилцагчид орон сууц, цахилгаан дулаан, гар утасны төлбөрөө банкин дээр ирэлгүй хийдэг цахим үйлчилгээ нь хэрэглэгчийн цаг завыг хэмнэсэн бүтээгдэхүүн болсон.”

ХХБанкны МТХ-ийн захирал И. Орхонхүү
2008 он


Манайх ГрэйпСити компаний НББ-ийн ГрэйпБанк болон бусад системүүдээс бүрдсэн банкны програм хангамжийн иж бүрэн системийг нэвтрүүлж эхэлсэн ба одоогоор өөрсдийн 150 гаруй онлайн салбар нэгждээ ашиглаж байна. Энэхүү програм хангамжийг худалдан авч нэвтрүүлснээр бид системийн найдвартай, аюулгүй байдлыг шийдвэрлэх боломжтой болсон. Мөн програмыг цаашид банкны онцлогт тохируулан өөрсдийн нөхцөлд шийдвэрлэх, програмын засвар үйлчилгээ болон шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэхэд цаг хугацааны болон өртөг зардлын хувьд харилцан хурдан шийдвэрлэх боломжийг олгосон... Цаашлаад энэ системийг суурилуулснаар боловсон хүчний асуудал тэр дундаа хөдөө орон нутагт буй банкны теллер болон бусад ажилтнуудаа сургаж, дадлагажуулах нь өмнөх програмаас харьцангуй хурдан, удирдлагын мэдээллийн системийг хөгжүүлснээр системийн хэмжээнд анализ хийх, оновчтой зөв, түргэн шуурхай шийдвэрүүд гаргах зэрэг олон боломжуудыг ашиглаж байна.”

МШБанкны Гүйцэтгэх захирал Д. Оюунжаргал
2008 он

 
 Бидний тухай
Харилцагчийн талархал

 Мэдээ
Үйлчилгээ өргөжсөөр байна[2010.08.25]
Эрэл банкинд иж бүрэн програм нэвтрүүлэх төсөл амжилттай өндөрлөлөө[2010.08.25]
Төрийн банкинд иж бүрэн програм нэвтрүүлэх төсөл амжилттай өндөрлөлөө[2010.08.25]
“ГрэйпСити Монгол 10 жил” -Адал явдалт спорт явган аяллын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө[2010.05.25]

 

 

 
     Энэхүү сайтыг дараах програмаар үзэхэд нэн тохиромжтой Firefox 2.0+, IE 7.0+.