Холбоо барих | 

English (United Kingdom) Mongolia    

   
 
 

 

GrapeCity Mongolia
  нүүр > бүтээгдэхүүн > банк санхүүгийн шийдэл
         
 

БАНК САНХҮҮГИЙН ШИЙДЭЛ

Банкны салбар нь банк ба харилцагч хоорондын итгэлцэл дээр суурилдаг учир арилжааны банкны хувьд харилцагчдынхаа сонирхлыг тууштай татахуйц бөгөөд шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгож байх явдал чухал билээ. Түүний дээр банк санхүүгийн шийдэл нь хурд, орон зай болоод даацын хувьд ачаалалд торохгүйгээр харилцагчийн бүх төрлийн эрэлт хэрэгцээнд нийцэж байх шаардлагатай болдог.

ГСМ компаний банкны шийдлүүд хамгийн сүүлийн үеийн технологийн дэвшлийг шингээн гарч ирсний дээр бүтээгдэхүүний иж бүрдэл нь орчин үеийн банкны салбарын хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэхүйц дээд зэргийн уян хатан шинж чанартай. Арилжааны банкны адармаатай бөгөөд үргэлжийн мөнхөд хувирч байх шаардлагад зохицох чадвартай. Олон валют, хоёр хэлний сонголттой.

Суурь бүртгэлийн систем
ГрэйпБанк нь харилцагчийн нэгдсэн бүртгэл, төрөл бүрийн харилцах, хадгаламж, эх үүсвэр байршуулах, иргэдийн болон байгууллагын зээл олгох, мөнгөн гуйвуулга хийх, валют арилжих, чек, картын данс хөтлөх зэрэг банкны үндсэн үйлчилгээ, түүнд харгалзах дотоодын дансны бүртгэл, хяналт, эрсдэлийн удирдлага, анхан дунд шатны санхүүгийн тайлан мэдээ гаргах үйл явцыг автоматжуулна.
Хөрөнгийн удирдлага
ГРАЦ нь дотоодын болон олон улсын санхүүгийн зах дээрх валют, үнэт металлын арилжаа, банк хоорондын зээл, хадгаламж болон үнэт цаасны арилжааны хэлцэл хийх, хянах, зөвшөөрөх, төлбөр хийх, баталгаажуулах, ностро дансыг үр ашигтай удирдах боломжоор хангана.
Гадаад худалдааны төлбөр тооцоо
КРАФТ нь олон улсын худалдааны систем бөгөөд харилцагчийн үйл ажиллагаанд хамаарах бүртгэл, хяналт, мэдээллийн удирдлага зэргийг автоматжуулна.
Мониторинг
ГРАПолиси нь бизнесийн хэвийн ажиллагааг хангах, эрсдэл бууруулах, хориотой үйлдэл хянаж, таслан зогсоох, мөн урьдчилан сэргийлэх замаар банкны энэ чиглэлийн бодлогыг дэмжих зориулалттай.
Ерөнхий дэвтэр
ГрэйпМастер нь гүйлгээг өдөр тутамд ерөнхий дэвтрийн дансаар бүртгэж, банкны санхүүгийн үзүүлэлтийг эцэслэн харуулна.
Удирдлагын мэдээллийн систем
ГРАМИС нь суурь болон ерөнхий дэвтрийн мэдээлэлд боловсруулалт хийж банкны дунд, дээд шатны удирдлагыг хэрэгцээт тайлан, лавлагаагаар шуурхай хангана.
Бичил санхүү
АчидБанкир нь бичил санхүүгийн байгууллагын нягтлан бодох бүртгэл, хяналт, удирдлагын мэдээллийг автоматжуулна.
Интернэт банк
ГРАНЭТ нь Виртуаль банкны системийн нэг бүрдэл бөгөөд банкны үйлчилгээг интернэтэд гарцтай дурын компьютерээр дамжуулан 24*7 цагийн турш хүргэнэ.
Мобайл банк
ГРАМО нь Виртуаль банкны системийн нэг бүрдэл бөгөөд банкны үйлчилгээг SMS, GPRS/WAP, JAVA технологи бүхий гар утсаар 24*7 цагийн турш хүргэнэ.
Телефон банк
ГРАФОН нь Виртуаль банкны системийн нэг бүрдэл бөгөөд банкны үйлчилгээг суурин утсаар 24*7 цагийн турш хүргэнэ.
   
 
 Бүтээгдэхүүн
Банк санхүүгийн шийдэл

 Мэдээ
Үйлчилгээ өргөжсөөр байна[2010.08.25]
Эрэл банкинд иж бүрэн програм нэвтрүүлэх төсөл амжилттай өндөрлөлөө[2010.08.25]
Төрийн банкинд иж бүрэн програм нэвтрүүлэх төсөл амжилттай өндөрлөлөө[2010.08.25]
“ГрэйпСити Монгол 10 жил” -Адал явдалт спорт явган аяллын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө[2010.05.25]

 

 

 
     Энэхүү сайтыг дараах програмаар үзэхэд нэн тохиромжтой Firefox 2.0+, IE 7.0+.