|
Тэтгэвэр тэтгэмж, орон сууцны төлбөрийн GRAPayment нь нийгмийн даатгал, нийгмийн халамжийн сангаас банкаар дамжуулан иргэдэд олгох тэтгэвэр тэтгэмж, орон сууцны төлбөрийн бүртгэл хөтлөх, гүйлгээг автоматжуулах зориулалттай.
3 үндсэн дэд системээс бүрдэх ба банк үйл ажиллагааны цар хүрээнээс хамаарч эдгээр системүүдээс сонгон авч, ашиглах боломжтой.
- Орон сууцны төлбөр
- Тэтгэвэр
- Тэтгэмж
Функциональ боломж:
- Нэхэмжлэгч байгууллага, Харилцагч, нэхэмжлэх болон тэтгэмж, тэтгэврийн төрөл зэрэг мэдээллийн бүртгэл
- Гүйлгээний баримт (тэтгэвэр ба тэтгэмж олгох, төлбөр төлөхөд)
- Тэтгэвэр, тэтгэмжийн бэлэн болон бэлэн бус олголт
- Тэтгэвэр, тэтгэмж авагчийн тодорхойлолт
- Тэтгэврийн зээл олголт, хугацаа сунгалт
- Тэтгэврийн зээлийн өргөдөл, гэрээ
- Харилцагчийн тэтгэвэр тэтгэмж авсан түүхийн лавлагаа
- Орон сууцны нэхэмжлэхийн дагуух төлбөр тооцоо
- Тэтгэвэр, тэтгэмж олголт, орон сууцны төлбөрийн тайлангууд (салбар тус бүрээр, нийт салбарын хэмжээнд; сараар)
- Системийн лог хөтлөлт
- гм
- Харилцагчийнхаа цаг зав, зардлыг хэмнэнэ
- Үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх нөхцөлийг бүрдүүлж, бүтээмжийг дээшлүүлнэ.
- Бусад системтэй уялдаатай ажиллан санхүүгийн гүйлгээнүүд автоматаар хийгдсэнээр үйл ажиллагааны зардлыг бууруулна.
- Төвлөрсөн систем учир Харилцагч банкны аль ч салбараас энэхүү үйлчилгээг авах боломжтой
- Тэтгэвэр тэтгэмжийг харилцагчийн харилцах/хадгаламжийн данс руу автоматаар шилжүүлж гүйцэтгэнэ
- Банкны суурь бүртгэлийн ГрэйпБанк системийн нэг цэс байдлаар ажиллах учир теллер нэгэн зэрэг олон програмтай ажиллах шаардлагагүй, ашиглахад хялбар
- Системд хандах хэрэглэгчийн тоонд хязгаар байхгүй
- Хайлтын уян хатан боломжтой
- Банкны суурь бүртгэлийн ГрэйпБанк системтэй холбогдсоноор орон сууцны төлбөр, тэтгэвэр тэтгэмжийн олголт, тэтгэврийн зээлийн автомат төлөлт зэрэг санхүүгийн гүйлгээнүүд автоматаар хийгдэж, тайлан балансанд тухай бүр тусна
- НХС, НДС-аас орж ирсэн тэтгэвэр тэтгэмжийн мэдээллийг хүлээн авч бүртгэх ба тэтгэвэр тэтгэмж олгосон талаарх мэдээг боловсруулж гаргана
- Төлбөр нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн файл хүлээн авч, холбогдох төлбөр тооцоо хийгдсэн талаарх мэдээ мэдээллийг экспортлоно
Уучлаарай, одоогоор мэдээлэл байхгүй байна!
|
|