Холбоо барих | 

English (United Kingdom) Mongolia    

   
 
 

 

GrapeCity Mongolia
  нүүр > бүтээгдэхүүн > банк санхүүгийн шийдэл > суурь бүртгэлийн систем
         
 

 

ГрэйпБанк нь харилцагчийн нэгдсэн бүртгэл, төрөл бүрийн харилцах, хадгаламж, эх үүсвэр байршуулах, иргэдийн болон байгууллагын зээл олгох, мөнгөн гуйвуулга хийх, валют арилжих, чек, картын данс хөтлөх зэрэг банкны үндсэн үйлчилгээ, түүнд харгалзах дотоодын дансны бүртгэл, хяналт, эрсдэлийн удирдлага, анхан дунд шатны санхүүгийн тайлан мэдээ гаргах үйл явцыг автоматжуулна.

Систем нь банкны анхан болон дунд дээд шатны ажилтнуудыг хэрэгцээт мэдээллээр жигд хангах тул банк бүх шатандаа харилцагчийн талаар нэгдсэн байр суурьтай ажиллах нөхцөл бүрдэнэ.

Модулиуд:

  • Харилцагч
  • Депозит
  • Зээл
  • Балансын гадуурх данс
  • Дотоодын данс
  • Оператор
  • Теллер
  • Тайлан
  • Свифт
  • Параметр
  • Авиз
  • Карт

 

Ач холбогдол
Боломж ба давуу тал
Нэмэлт мэдээлэл
  • Орчин үеийн дэвшилтэт эрэлт хэрэгцээнд нийцсэн
    • Параметрийн уян хатан сонголт ашиглан төрөл бүрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг тухайн зах зээлийн онцлогт тохируулан хүссэн шинж чанар, нөхцөлөөр хүргэн, улмаар өөртөө давуу байдал бий болгон өрсөлдөх боломж нээж өгсөн.
  • Энгийн хялбар хэрэглээ
    • Санхүүгийн тайлан мэдээ, баримтын загварт өөрчлөлт орох бүрд нийлүүлэгч компанид хандах шаардлага үүсэхгүй, банкны ажилтнууд өөрсдийн хүчээр гүйцэтгэх боломжтой.
  • Бизнесийн оновчтой удирдлага
    • Банкны хэмжээнд харилцагчийн төвлөрсөн мэдээлэл хөтөлснөөр харилцагчтай илүү нягт, харилцан үр ашигтай, тогтвортой холбоо тогтоох, үр дүнтэй маркетинг хийхэд тусална.
  • Найдвартай, хяналттай систем
    • Online real-time горимд, 7*24 цагийн турш ажиллаж, том хэмжээний мэдээлэл боловсруулах чадалтай. Системийн үйлчилгээ нь гар ажиллагааг халсан автомат ажилбаруудтай ба санамсаргүй алдаанаас зайлсхийх нэмэлт сонголттой, эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс санхүүгийн болон санхүүгийн бус гүйлгээнд хяналт тавих боломжтой, тооцоолон бодох хурдыг хамгийн доод түвшинд байлгаж системийн үр ашгийг дээшлүүлж чадсан.
  • Нээлттэй архитектуртай
    • ГрэйпСити Монгол компаний Төлбөр болон бизнес шийдлүүд, түүнчлэн гуравдагч системтэй холбогдон ажиллана.
  • Нэг харилцагчид хэдэн ч төрлийн, хэдэн ч данс нээх боломжтой
  • Дансны төрлийг системийн үндсэн нөхцөлөөс хялбар сонгон нэмж, тохируулна
  • Хэдэн ч төрлийн бүтээгдэхүүн үүсгэж, харгалзах дансд төрөлжүүлэн бүртгэнэ
  • Дансны төрөл автоматаар солино
  • Төрөл бүрийн мөнгөн дүнд хязгаар тогтоож мөрдөнө
  • Зээлийн төлбөрийн хуваарь хөтөлж, хуваарийн дагуу автомат төлбөр хийнэ
  • Зээлийн өргөдөл, барьцаа хөрөнгийн дэлгэрэнгүй мэдээлэл хөтөлнө
  • Хэрэглэгч өөрийн байнга хийдэг гүйлгээний загвараа автоматаар сануулж ашиглана
  • Монголбанкны ЗМС-нд шаардлагатай мэдээллийг зохих форматаар бэлтгэж гаргана
  • Банк болон салбар хоорондын тооцооны авизын системтэй
  • Тайланг төрөл бүрийн үзүүлэлтээр бүлэглэх, шүүх, эрэмбэлэх, тухайн загварыг хуулбарлан шинээр тайлан гаргах боломжтой
  • Санхүүгийн баримт, тайлангийн загвар боловсруулах динамик хэрэгсэлтэй
  • Хадгаламжийн дэвтэрт хэвлэх, нууц үг оруулах гар (PIN PAD) ашиглах, гарын үсгийг данс бүрд ялгаатай холбох боломжтой
  • ГрэйпМастер, ГРАМИС, Виртуал сувгийн бүтээгдэхүүнүүд, банкны дотоод үйл ажиллагааны  бусад програмтай шууд интерфэйстэй
  • Гуравдагч системээс гүйлгээ оруулах интерфэйстэй
  • Нууцлал, хамгааллын хүчирхэг системтэй, хэрэглэгч бүрийн хийх үйлдлийг урьдчилан тохируулна

Уучлаарай, одоогоор мэдээлэл байхгүй байна!

 

 
 Бүтээгдэхүүн
Суурь бүртгэлийн систем

 Мэдээ
Үйлчилгээ өргөжсөөр байна[2010.08.25]
Эрэл банкинд иж бүрэн програм нэвтрүүлэх төсөл амжилттай өндөрлөлөө[2010.08.25]
Төрийн банкинд иж бүрэн програм нэвтрүүлэх төсөл амжилттай өндөрлөлөө[2010.08.25]
“ГрэйпСити Монгол 10 жил” -Адал явдалт спорт явган аяллын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө[2010.05.25]

 

 

 
     Энэхүү сайтыг дараах програмаар үзэхэд нэн тохиромжтой Firefox 2.0+, IE 7.0+.