|
ГрэйпМастер нь гүйлгээг өдөр тутамд ерөнхий дэвтрийн дансаар бүртгэж, банкны санхүүгийн үзүүлэлтийг эцэслэн харуулах зориулалттай бөгөөд валют, салбар бүрээр баланс хөтлөх, дансны төлөвлөгөөг уян хатан зохион байгуулах, өртөг хуваарилах, төсөв зохиох боломжтой.
Модулиуд:
- Ерөнхий дэвтэр
- Төсөв
- Статистик
- Өртөг хуваарилалт
- Хэрэглэгчийн тайлан
|
|
- Удирдлагыг богино хугацаанд үнэн зөв мэдээллээр хангаж, оновчтой шийдвэр гаргахад тусална.
- Мэдээллийг эмх цэгцтэй бүртгэснээр дүн шинжилгээ, судалгаа хийх ажил хөнгөвчилж, ирээдүйн зорилго зорилт дэвшүүлэх, дүгнэх боломж олгоно
- Хэрэглэхэд энгийн, автомат ажиллагаатай тул өртөг зардал хэмнэнэ.
- Гүйлгээ болон бүртгэл хяналтыг сайжруулснаар үр ашиг нэмэгдэнэ.
- Дансны төлөвлөгөө, дугаарын бүтцийг хэрэглэгч тодорхойлно
- Өмнөх болон ирээдүйн тайлант үед залруулга хийнэ
- Орлого, зардлын дансанд ханш тэгшитгэхгүй байх боломжтой
- Тайлант оны ашиг/алдагдал автоматаар тооцож, хаана
- Үлдэгдэл тэнцэл, Хураангуй тэнцэл зэрэг стандарт тайлан боловсруулахаас гадна хэрэглэгч өөрөө хэрэгцээт тайлангаа зурж ашиглах хэрэгсэлтэй
- Тайланг салбар, нэгж, салбарын бүлэг, системийн нэгтгэлээр авна
- Салбар, нэгжээр болон хугацаагаар харьцуулсан динамик тайлан боловсруулна
- Тайланг валют бүрээр болон суурь валют руу хөрвүүлж хэвлэнэ
- Төсөв хэд хэдэн хувилбараар зохиох, засварлах, тайлан авах боломжтой
- Бодит гүйцэтгэл ба төсөв харьцуулан хянана
- Санхүүгийн бус статистик мэдээлэл хөтөлнө
- Олон валют хөтлөх ба валютын спот позиц болон арилжааны ашиг алдагдал автоматаар тооцно
- Салбар, нэгж хооронд зардал хуваарилж, ашгийг нэг бүрчлэн тооцсоноор ашигтай ажилласан нэгжийг урамшуулах, үнэлэх боломж олгоно
- Ажил үүргийн хуваарийн дагуу програм ашиглах, хандах эрхийг зохицуулна
- Боловсруулсан тайлан мэдээг холбогдох хэрэглэгч рүү и-мэйлээр автоматаар илгээж болно
- Системийн үйлдэл, процесс бүрийг хянах, лог тайланг авна
Уучлаарай, одоогоор мэдээлэл байхгүй байна!
|
|