|
GreatFA нь байгууллагын үндсэн хөрөнгийн нягтлан бодох бүртгэл хөтөлж, стандартын дагуу элэгдэл тооцож, түүн дээр үндэслэн шуурхай мэдээ, тайлан гарган авах зориулалтттай систем юм.
Функциональ боломж:
- Хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэл
- Хөрөнгийн төсөв, гүйцэтгэл
- Элэгдэл тооцох аргууд:
- Шулуун шугамын арга (Ашиглах хугацааны нийлбэрээр)
- Жигнэх арга (Бүтээгдэхүүний нэгжид ногдуулах аргa)
- Үлдэгдэл бууруулах арга
- Түрээсийн хөрөнгийн бүртгэл, тооцоо
- Хөрөнгийн жагсаалт, товчоо болон элэгдлийн тайлангууд
- Хөрөнгийн тооллогын баримт
- Баркод
- Мэдээллийн импорт, экспорт
- Хэрэглэгчийн эрхийн уян хатан зохицуулалт
- гм
|
|
- Ашиглахад хялбар учир үйл ажиллагааг хөнгөвчилнө.
- Хөрөнгийн зохистой удирдлагыг бий болгож, санхүүгийн мэдээлэл стандартын дагуу эмц цэгтцэй хөтлөгдөнө.
- Дангаар ажиллахаас гадна байгууллагын бусад системүүдтэй нягт уялдаатай ажиллаж, байгууллагын хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэж ажиллана.
- Орчин үеийн вэб технологи дээр суурилагдсан учир байгууллагын нэгдсэн сүлжээнд холбогдсон дурын компьютерээс нэмэлт програм суулгах шаардлагагүйгээр нэгэн зэрэг олон хэрэглэгч хандаж ажиллана.
- Хайлт нь дэлгэрэнгүй, ажиллахад хялбар.
- Байгууллагын үндсэн хөрөнгийн бүртгэл тооцоо нь стандартын дагуу бүртгэгдэж, элэгдэл үнэн зөв тооцогдож явна.
- Тайланд оруулах багануудыг уян хатан байдлаар сонгож, төрөл бүрийн үзүүлэлтээр бүлэглэх, эрэмбэлэх болон дурын үзүүлэлтээр шүүж харуулснаар хүссэн тайланг гарган авах боломжтой. Тайланг PDF, XLS формат руу хөрвүүлнэ.
- Актлах, худалдах, дахин үнэлэх хөрөнгийг урьдчилан тэмдэглэж, жагсаалт хэвлэн авна.
- Хүний нөөцийн системтэй уялдаатай ажилласнаар мэдээ мэдээллийн өөрчлөлт шинэчлэлтийг тухай бүр авч ашиглана.
- Байгууллагын санхүү, НББ-ийн системүүдтэй холбогдож, холбогдох санхүүгийн гүйлгээнүүд багц дүнгээр дамжуулагдана. Жишээ нь: банкны суурь бүртгэлийн ГрэйпБанк ба БАНКС, бичил санхүүгийн АчидБанкир зэрэг системүүд.
Уучлаарай, одоогоор мэдээлэл байхгүй байна!
|
|