Холбоо барих | 

English (United Kingdom) Mongolia    

   
 
 

 

GrapeCity Mongolia
  нүүр > бүтээгдэхүүн > бизнесийн шийдэл > цалингийн тооцоо
         
 

 

GreatPayroll нь цалингийн НББ-ийг автоматжуулах ба үндсэн болон өргөтгөсөн тооцоо хийхийн зэрэгцээ дэлгэрэнгүй болон хураангуй тайлан судалгааг гаргаж, байгууллага салбар нэгжийн цалингийн зардалд дүн шинжилгээ хийх зориулалт бүхий систем юм.

Систем нь байгууллагын ажилтны цалин болон бусад холбогдох цаг ашиглалт, ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, ээлжийн амралтын олговор, тэтгэмж, нэмэгдэл, суутгал, урьдчилгаа болон сарын эцсийн цалин болон бусад тооцоог автоматжуулна.

Функциональ боломж:

  • Суурь мэдээлэл болон цаг ашиглалтын бүртгэл
  • Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ (хийснээр, цаг-зэрэг)
  • Ээлжийн амралтын олговор, тэтгэмж
  • Нэмэгдэл
  • Суутгал
  • Урьдчилгаа ба сарын эцсийн цалингийн тооцоо
  • Тайлан мэдээ
  • Мэдээллийн импорт, экспорт
  • Мэдээлэл түгээлт: цалингийн дэлгэрэнгүй мэдээллийг хүн бүрт   и-мэйлээр илгээх, эсвэл тасалбар хэлбэрээр хэвлэж өгөх
  • гм

 

Ач холбогдол
Боломж ба давуу тал
Нэмэлт мэдээлэл
  • Тооцооллын нарийн төвөгтэй байдал болон програмын хэрэглээг хялбаршуулсан учир хэрэглэгчийн ажлыг хөнгөвчилснөөр бүтээмж дээшилнэ.
  • Дүрэм журмын өөрчлөлтийг програмд өөрчлөлт хийлгүй тухай бүр тусгаснаар удирдлагын зардал хэмнэгдэнэ.
  • Бусад системүүдтэй уялдаатай ажилласнаар байгууллагын хэрэгцээ шаардлагыг иж бүрэн хангаж ажиллана.
  • Цалин бодолттой холбоотой хууль эрх зүйн заалтуудад гарах өөрчлөлтийг цалингийн тооцоонд тусгах, нэмэгдэл, суутгал зэрэг үзүүлэлтийн тооцооны дүрмийг хэрэглэгч өөрийн ажлын онцлогт тохируулах боломжтой
  • Нэгэн зэрэг олон байгууллагын цалингийн тооцоо бүртгэл хөтлөх боломжтой
  • Тайланг сар, улирал, жилээр ажилтан, салбар, байгууллагын хэмжээнд сонгон авна
  • Дэлгэцэнд харагдах мэдээллийг хэрэглэхэд хялбар байхаар бүлэглэсэн ба нэгэн зэрэг олон дэлгэцтэй ажиллах боломжтой
  • Цалингийн тооцооны аливаа үйлдлийг байгууллага, салбар нэгжийн төвшинд хийх буюу ижил тооцоог олон ажилтны хувьд зэрэг бодох функцтэй
  • Тайлан жагсаалтыг XLS, PDF руу экспорт хийж судалгаа шинжилгээ хийх боломжийг бүрдүүлнэ
  • Хүний нөөцийн системтэй хамтарч ажилласнаар суурь мэдээлэл, ирцийн мэдээ авч ашиглах, мөн ажилтан цалингийн талаарх мэдээллээ Хүний нөөцийн програмаас үзэх боломж бүрдсэн
  • Ажилтны цалинг бэлэн болон бэлэн бусаар олгох боломжтой ба цалингийн картын дансанд шилжүүлэг хийж, холбогдох гүйлгээг НББ-ийн суурь системд хөтөлнө. Жишээ нь: банкны суурь бүртгэлийн ГрэйпБанк ба БАНКС, бичил санхүүгийн АчидБанкир зэрэг системүүд

Уучлаарай, одоогоор мэдээлэл байхгүй байна!

 

 
 Бүтээгдэхүүн
Цалингийн тооцоо

 Мэдээ
Үйлчилгээ өргөжсөөр байна[2010.08.25]
Эрэл банкинд иж бүрэн програм нэвтрүүлэх төсөл амжилттай өндөрлөлөө[2010.08.25]
Төрийн банкинд иж бүрэн програм нэвтрүүлэх төсөл амжилттай өндөрлөлөө[2010.08.25]
“ГрэйпСити Монгол 10 жил” -Адал явдалт спорт явган аяллын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө[2010.05.25]

 

 

 
     Энэхүү сайтыг дараах програмаар үзэхэд нэн тохиромжтой Firefox 2.0+, IE 7.0+.