Холбоо барих | 

English (United Kingdom) Mongolia    

   
 
 

 

GrapeCity Mongolia
  нүүр > бүтээгдэхүүн > бизнесийн шийдэл > бизнесийн цогц систем
         
 

 

МС Динамикс Соломон (цаашид Соломон) систем нь бизнесийн ААН, байгууллагын санхүү, НББ-ийг автоматжуулах зориулалт бүхий иж бүрэн систем бөгөөд бизнесийн аль ч салбар нэгжид зохицдог онцлогтой.

Байгууллагын үйл ажиллагаа өргөжихийн хирээр бизнесээ цогцоор нь автоматжуулах боломж бүхий олон улсын стандартын дагуу боловсруулагдсан систем бөгөөд байгууллагын салбар, нэгжийн үйл ажиллагааг уялдуулж, нэгдсэн хяналт тавих боломжийг олгох ба төвлөрсөн мэдээллийн баазтайгаараа онцлог юм. Тус системийг ашигласнаар байгууллагын удирдлага, үйл ажиллагаа зохион байгуулалттай болж, санхүүгийн бүртгэл тооцоо цэгцтэй хөтлөгдөнө.

 

Ач холбогдол
Боломж ба давуу тал
Нэмэлт мэдээлэл

Танил хэрэглээ
Майкрософтын бусад системүүдийн адил зарчмаар ажиллах учир сурч эзэмших, ашиглахад хялбар байх ба үндсэн үйл ажиллагаандаа гол анхаарлаа хандуулахад тустай.

Үйл ажиллагаанд иж бүрэн зохицно
Модулийн зарчмаар ажиллах ба тухайн байгууллагын бизнесийн хэрэгцээ шаардлагад зохицуулан модулиудаас сонгон нэвтрүүлэх, цаашид үйл ажиллагаа өргөжихийн хэрээр нэмж өргөтгөн байгууллагын үйл ажиллагааны онцлогийг иж бүрэн тусгаж ажиллах боломжоор хангагдсан.

Үр ашгийг нэмэгдүүлнэ
Байгууллагын бизнесийн нарийн төвөгтэй үйл явц, онцлогуудыг тусгах боломжоор хангагдсанаар илүү үр ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ. Мөн бизнесийн байнгын хувьсан өөрчлөгдөж буй өнөөгийн нөхцөлд үйл ажиллагааныхаа талаар өргөн цар хүрээний мэдээ мэдээллээр хангагдсанаар цаг хугацаанаас өрсөж, оновчтой шийдвэр гаргахад тусална.

Бизнесээ удирдах цогц систем
Төсөлд суурилсан, түгээлтийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудад нэн тохиромжтой бизнесийн удирдлагын нэгдсэн шийдлээс бүрдэх ба үүнд: судалгаа шинжилгээ, санхүүгийн удирдлага, цалин, төслийн удирдлага ба бүртгэл тооцоо, түгээлтийн удирдлага, засвар үйлчилгээ болон  өргөн боломж бүхий засвар өөрчлөлтийн хэрэгслүүд багтана.
Систем нь байгууллагын дотооддоо ашиглаж буй бусад системүүдтэй холбож, бизнесийн үйл ажиллагааг иж бүрэн автоматжуулж ажиллах боломжоор хангагдсан. Мөн олон компаний бүртгэл хөтлөх учир  компани хоорондын өглөг авлагын тооцоо хөтлөх,  охин компаниуд болон группын хэмжээнд нэгдсэн тайлан мэдээ гаргаж, санхүүгийн дүн шинжилгээ хийх боломжтой.

  • Санхүү, нягтлан бодох бүртгэлийн суурь модулиуд
    Санхүү, нягтлан бодох бүртгэлийн суурь модулиуд болох Ерөнхий дэвтэр, Өглөг, Авлага, Мөнгөн хөрөнгө, Валют, Financial statement translation, Bank reconciliation зэрэг модулиуд энэхүү бүлэгт хамаарна.
    Ерөнхий дэвтрийн модуль нь системийн үндсэн цөм болох ба бусад модуль дээр хийгдсэн гүйлгээ нь ерөнхий дэвтэр лүү нэгтгэгдэж, байгууллагын хэмжээнд хүссэн хугацааны тайлан баланс гарган авах, тайлант үеийн ашиг, алдагдлыг тооцоолно.
    Бизнесийн үйл ажиллагаанд оролцогч бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагч болон бусад харилцагчидтай үүссэн төлбөр тооцоог Өглөг, Авлагын модулийн тусламжтай хийж гүйцэтгэх ба бэлэн орлого, зарлагын гүйлгээг Мөнгөн хөрөнгийн системд хөтөлж, банкны хуулгатай нийлж тулгах ажлыг энэ  модульд хөтөлнө.

  • Санхүүгийн тайлан, шинжилгээ
    Системд тайлан зурж, боловсруулах тусгай хавсарга програмуудыг холбож ажиллуулан, төрөл бүрийн тайлан, шинжилгээ боловсруулж гаргах боломжийг бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл системээс гарах стандарт тайлангуудаас гадна байгууллагын дотоод болон гадаад хэрэгцээнд зориулсан онцлог тайлангуудыг МТ-ийн ажилтнуудын тусламжтай боловсруулах зориулалттай хэрэгслүүдийг агуулна. Мөн судалгаа шинжилгээний зориулалттай BIO системийг Соломон системийн хавсарга байдлаар иж бүрэн холбож, бизнесийн дүн шинжилгээ хийж ашиглана. 

  • Түгээлтийн менежмент
    Худалдаа үйлчилгээний байгууллагын бараа материалын бүртгэл, татан авалт, борлуулалт, өртөг зардлыг тооцохтой холбоотой үйл ажиллаагааг Түгээлтийн бүлэг модулиудын тусламжтай хийж гүйцэтгэнэ. Бараа материалын бүртгэлийн системд худалдаа үйлчилгээний зориулалтаас гадна байгууллагын дотоод нөөц хэрэгцээний бүх бараа материалыг хөтөлнө.
    Борлуулалтын захиалга, Бараа татан авалт ба татан авалтын захиалгын бүртгэл, Агуулах дүүргэлт гэх мэт худалдааны байгууллагын борлуулалтын үйл ажиллагааг хөнгөвчилж, автоматжуулах зориулалт бүхий модулиуд энэ бүлэгт хамаарна. Эдгээр модулиудыг ашигласнаар та бараа материалын бүртгэлээ цэгцтэй хөтөлж, орлого зарлагыг хянаж, зохицуулахаас гадна барааны эрэлт хэрэгцээг тодорхойлон, агуулахын үлдэгдэл болон бараа материалын хөдөлгөөнд дүн шинжилгээ хийх зорилгоор тайлан мэдээ гарган авна.
    Мөн бараа материал худалдан авахад гардаг даатгал, тээврийн зардал гэх мэт дайвар зардлуудыг тооцож, барааны бүртгэлийн үнэд шингээх боломжтой. Дуусаагүй үйлдвэрлэл дэх Бэлэн буюу ХБ бүтээгдэхүүн үйлдэх үйлдвэрлэлийн процесст шаардагдах материалын орц, дамжлага төлөвлөх, нябо бүртгэлийн холбогдох журнал хөтлөх, бэлэн бүтээгдэхүүний өртөг тооцох Ажлын захиалга, Материалын тооцоо зэрэг модулиудтай.

  • Төслийн удирдлага ба нябо бүртгэл
    Барилгын салбарын үйл ажиллагааг автоматжуулах зориулалт бүхий энэхүү бүлэгт Төслийн дүн шинжилгээ, Төлбөр тооцоо, Төслийн хугацаа ба зардал, Төслийн хуваарилалт, Төслийн удирдлага, Гэрээний удирдлага зэрэг модулиуд багтана. Энэхүү модулиудын тусламжтай төслийн даалгавар бүрээр төсөв зохиож ашиг, алдагдлыг тооцоолох ба тэдгээрийн зөрүүнд өөрчлөлт хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлон хянах боломжтой төдийгүй төрөл бүрийн лавлагаа хийж, судалгаа шинжилгээний тайлан боловсруулна.
    Мөн төслийн удирдагчийн Захиалагч буюу үндсэн болон туслан гүйцэтгэгчтэй харилцах харилцааг зохицуулахаас гадна ажилтнуудын хөдөлмөрийн хөлс болон бусад өртөг зардлыг маш нарийн тооцоолно. Мөн төсөлтэй холбоотой бүхий л ажил үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэх үүсгэж хөтлөх боломжтой.

  • Засвар үйлчилгээ
    Мэргэжлийн үйлчилгээ, дагалдах гэрээт засвар үзүүлэхтэй холбоотой үйл ажиллагааны бүртгэлийг энэ бүлэг модулийн тусламжтай хийж гүйцэтгэнэ. Мэргэжлийн үйлчилгээ гэдэгт зөвлөх үйлчилгээ, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ зэргийг ойлгоно. Үйлчилгээний дуудлага бүртгэх, үйлчилгээг хүргэх, хаах, төлбөр нэхэмжлэх үйл ажиллагааг автоматжуулна. Гэрээт үйлчлүүлэгчдийн хувьд уян хатан үнийн бодлого баримтлах боломжтой ба тэдгээрийн данс тооцоо, үйлчилгээнд хамрагдах машин, тоног төхөөрөмж, үйлчилгээний түүх зэргийг эмх цэгцтэй хөтөлнө. Мөн үйлчилгээний нэр төрөл бүрээр ажиллах хүч тодорхойлон техникийн ажилтнуудыг удирдана. Машин, ТТ бүрээр үйлчилгээ үзүүлсэн ажлын түүх, мөн тухайн машин ТТ-өөс олсон ашгийн хэмжээг тооцож гаргана.

  • Системийн суурь модулиуд
    Олон хэлний боломжтой учир шаардлагатай дэлгэцийн мэдээллийг хүссэн хэл рүү хөрвүүлж ашиглах боломжтой байхаас гадна байгууллагын онцлогийн дагуух засвар өөрчлөлтүүдийг тусгах тусгай хэрэгслээр хангагдсан.

    Соломон системийн нэг давуу тал нь өөрийн вэб порталтай бөгөөд Бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчидтайгаа захиалга дээр хамтран ажиллах, төлбөр тооцооны мэдээллээ электрон хэлбэрээр хөнгөн шуурхай солилцохоос гадна удирдлага болон ажилтан бүр зохих эрхийн хүрээнд мэдээлэл авч ажиллах нөхцөл бололцоог олгоно.
Уучлаарай, одоогоор мэдээлэл байхгүй байна!

 

 
 Бүтээгдэхүүн

 Мэдээ
Үйлчилгээ өргөжсөөр байна[2010.08.25]
Эрэл банкинд иж бүрэн програм нэвтрүүлэх төсөл амжилттай өндөрлөлөө[2010.08.25]
Төрийн банкинд иж бүрэн програм нэвтрүүлэх төсөл амжилттай өндөрлөлөө[2010.08.25]
“ГрэйпСити Монгол 10 жил” -Адал явдалт спорт явган аяллын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө[2010.05.25]

 

 

 
     Энэхүү сайтыг дараах програмаар үзэхэд нэн тохиромжтой Firefox 2.0+, IE 7.0+.