|
Эрэл банкинд иж бүрэн програм нэвтрүүлэх төсөл амжилттай өндөрлөлөө
Энэ оны 3 сард эхэлсэн төсөл амжилттай хэрэгжсэний үр дүнд Эрэл Банк ГрэйпСити Монгол компаний банкны цогц шийдлийн хэрэглэгчдийн тоонд элсэн орлоо. 8-н сарын 19-нд Эрэл банкны төв салбар дээр болсон хүлээлцэх актанд гарын үсэг зурах албан ёсны арга хэмжээн дээр хоёр байгууллагын удирдлагууд оролцон төслийн үр дүн, цаашдын хамтын ажиллагаагаа ярилцлаа.
Эрэл Банкны гүйцэтгэх захирал Д. Төмөрхүү хүлээлцэх актанд гарын үсэг зурсны дараагаар “Танай нийлүүлсэн бүтээгдэхүүний тусламжтай хэрхэн үр ашигтай ажиллаж, амжилтад хүрч байгааг харахад таатай байна. Цаашид бидний хамтын ажиллагаа улам батжиж, хамтдаа өсөн дэвжинэ гэдэгт итгэл төгс байна” гэж талархлаа илэрхийллээ. ГрэйпСити Монгол компаний ерөнхий захирал А. Сүхдорж мөн хоёр байгууллагын ирээдүйн талаар “Банкны суурь програм банкны хөгжил дэвшилд чөдөр тушаа болох явдал байдаг. Манай програм бол харин банкыг хөгжил дэвшил өөд хөтлөгч байх ёстой гэж бид үздэг. Эрэл банк цаашид санхүүгийн олон шинэ бүтээгдэхүүн зах зээлд гаргах үүд хаалга одоо нээлттэй боллоо” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
<<Өмнөх | Дээшээ | Дараах>>
|