Холбоо барих | 

English (United Kingdom) Mongolia    

   
 
 

 

GrapeCity Mongolia
  нүүр > мэдээ, мэдээлэл
         
 

 

Төрийн банкинд иж бүрэн програм нэвтрүүлэх төсөл амжилттай өндөрлөлөө

Төрийн банкГрэйпСити Монгол компани нь 2010 онд шинээр хоёр банктай банкны багц програм хангамж нэвтрүүлэх төслийн гэрээ байгуулсан  нь эхнээсээ хэрэгжиж дуусан, Төрийн банк үйл ажиллагаандаа ашиглаж эхлээд байна. 2 үе шаттай хэрэгжсэн уг төсөл 5-н сарын хугацаанд үргэлжилсэн талууд энэ 7 хоногт албан ёсоор хүлээлгэн өгөх актанд гарын үсэг зурлаа.

Харилцагч банкны удирдлагууд ГрэйпБанк банкны цогц  шийдлийн бүтээгдэхүүнүүдийн хэрэглэгч болж буйдаа маш их баярлаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд ирээдүйд дараа дараагийн хамтын ажиллагаа бүтэмжтэй байх болно гэж мэдэгдлээ. Төрийн Банкны гүйцэтгэх захирал Ноён Бен Турнбул: “Бид шинэ үеийн системтэй болсондоо маш их баяртай байгаа бөгөөд Монголын компанитай хамтарч ажиллан Монголын систем нэвтрүүлсэн ба ашиглалтын дараах үйлчилгээний хувьд бид маш их сэтгэл ханамжтай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

ГрэйпСити Монгол компаний банкны шийдлүүд нь хамгийн сүүлийн үеийн технологийн дэвшлийг шингээн гарч ирсний дээр бүтээгдэхүүний иж бүрдэл нь орчин үеийн банкны салбарын хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэхүйц, дээд зэргийн уян хатан шинж чанартай, арилжааны банкны адармаатай бөгөөд үргэлжийн мөнхөд хувирч байх шаардлагад зохицох чадвартайгаараа онцлог юм.


2010.08.25



<<Өмнөх | Дээшээ | Дараах>>

 
 Мэдээ, мэдээлэл

 Мэдээ
Үйлчилгээ өргөжсөөр байна[2010.08.25]
Эрэл банкинд иж бүрэн програм нэвтрүүлэх төсөл амжилттай өндөрлөлөө[2010.08.25]
Төрийн банкинд иж бүрэн програм нэвтрүүлэх төсөл амжилттай өндөрлөлөө[2010.08.25]
“ГрэйпСити Монгол 10 жил” -Адал явдалт спорт явган аяллын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө[2010.05.25]

 
 

 
     Энэхүү сайтыг дараах програмаар үзэхэд нэн тохиромжтой Firefox 2.0+, IE 7.0+.