Холбоо барих | 

English (United Kingdom) Mongolia    

   
 
 

 

GrapeCity Mongolia
  нүүр > мэдээ, мэдээлэл
         
 

 

“ГрэйпСити Монгол 10 жил” -Адал явдалт спорт явган аяллын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

Бид харилцагч байгууллагуудынхаа дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Адал явдалт спорт явган аяллын тэмцээнээ 10-н жилийн ойн босгон дээрээ 6 дахь жилдээ, өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Аялалд манай харилцагч 15 байгууллагын 18 багийн 100-аад тамирчид оролцож, Улаанбаатар хотоос 53 км зайд Төв аймгийн Баянцогт сумын Хайртхаан уулаас Их булгийн ам хүртэл байгалийн үзэсгэлэнт газраар 20-иод км бартаат замыг явган туулж, хурд хүчээ сорьсон юм.

Тэмцээнд Худалдаа Хөгжлийн Банк, ХААН Банк, Голомт Банк, Капитрон Банк, Төрийн Банк, Эрэл Банк, Мобиком Корпораци, МОСТ ПСП ХХК, Инкомнет ХХК, БСБ Сервис ХХК, Сонгинохангай ХХК (Миний Сүлжээ Дэлгүүр), Илинкс Экспресс ХХК, Монкорд ХЗХ, Ачид Финанс ББСБ, Хөгжил Финанс ББСБ болон манай 2 баг тамирчид оролцож, спорт явган аяллын арга техник, ур чадвар, авхаалж самбаагаа уралдуулан өрсөлдсөн юм.

Явган аяллын явцад багууд уулын оргил булаацалдаж, хурд хүчээ сорихоос гадна 5 үе шат бүхий хөгжөөнт буухиа тэмцээнээр авхаалж самбаагаа харуулсан бол луужин ашиглаж газрын чиг баримжааг тодорхойлох, 2 газрын хоорондох зайг олох зэрэг тэмцээнээр ухааны сийргээ уралдуулав. Мөн аяллын явцад авч явах шаардлагатай багаж хэрэгсэл, үүц, үүргэвчийн бүрэн бүтэн байдал, цуваанд явах дэг журам, отгийн ариун цэвэр гэх мэт үзүүлэлтүүд нь тэмцээний бас нэг шалгуур үзүүлэлт болсон.

Тэмцээний нийлбэр дүнгээр жил бүр амжилттай сайн оролцдог ХААН Банкны “Хаан” баг түрүүлж шилжин явах цом, алтан медаль, мөнгөн шагнал, удаахь байруудад ГрэйпСити Монгол ХХК-ий “Аянчид”, түрүү жилийн аварга Худалдаа Хөгжлийн Банкны “TDB” багууд шалгарч мөнгө,  хүрэл медаль, мөнгөн шагналын эздээр тус тус тодров.

Тэмцээнийг Монголын Адал Явдалт Спорт Аяллын Холбооноос томилогдсон спортын мастер, улсын шүүгчид шүүн явуулсан ба олон жил энэхүү тэмцээнд амжилттай сайн оролцож буй баг тамирчидад уг холбооноос Явган аяллын спортын зэрэг олгож Аялагчийн паспорт, үнэмлэхийг гардуулсан юм.

Бид компаний ойгоо угтан зохион байгуулдаг энэхүү уламжлалт арга хэмжээ нь жил бүр өргөжин тэлж, хамтран ажилладаг түнш байгууллагууд болон харилцагч байгууллагуудын ажилтнуудын хамтын ажиллагааны нөхөрсөг уур амьсгалыг бэхжүүлэхийн зэрэгцээ цэвэр агаарт гарч, байгаль орчинтой харьцах чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болдгоороо онцлог юм.


2010.05.25



<<Өмнөх | Дээшээ | Дараах>>

 
 Мэдээ, мэдээлэл

 Мэдээ
Үйлчилгээ өргөжсөөр байна[2010.08.25]
Эрэл банкинд иж бүрэн програм нэвтрүүлэх төсөл амжилттай өндөрлөлөө[2010.08.25]
Төрийн банкинд иж бүрэн програм нэвтрүүлэх төсөл амжилттай өндөрлөлөө[2010.08.25]
“ГрэйпСити Монгол 10 жил” -Адал явдалт спорт явган аяллын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө[2010.05.25]

 
 

 
     Энэхүү сайтыг дараах програмаар үзэхэд нэн тохиромжтой Firefox 2.0+, IE 7.0+.