Холбоо барих | 

English (United Kingdom) Mongolia    

   
 
 

 

GrapeCity Mongolia
  нүүр > бүтээгдэхүүн > оракл
         
 

ОРАКЛ

Ораклын мэдээллийн баазын бүтээгдэхүүний албан ёсны борлуулагч

ГрэйпСити Монгол компани нь дэлхийд датабаазын бүтээгдэхүүнээр тэргүүлдэг Оракл корпорацийн албан ёсны түнш бөгөөд Монголд Ораклийн технологийн бүтээгдэхүүнийг дагалдах сервис үйлчилгээний хамт худалдан борлуулах эрх бүхий юм.

Бид Оракл технологийн бүтээгдэхүүн нийлүүлэх саналыг Захиалагчийн хэрэгцээ шаардлагыг судалсны үндсэн дээр олон улсад мөрдөж буй үнэ тарифын дагуу тусад нь боловсруулж өгнө. Сонирхож буй бүтээгдэхүүний захиалгаа хавсаргасан маягтад бөглөж бидэнд ирүүлнэ үү.

 

Бүтээгдэхүүний засвар үйлчилгээ

Ораклийн технологийн бүтээгдэхүүнийг худалдан авсан өдрөөс эхлэн жил бүр төлбөртэй техникийн засвар үйлчилгээ үзүүлэх ба энэхүү үйлчилгээний хүрээнд бүтээгдэхүүний шинэчлэлт, сайжруулалт, алдааны засвар өөрчлөлтүүдийг хүлээн авах ба онлайн вэб портал, и-мэйл болон утсан холбооны тусламжтай  үйлчилгээ авах боломжтой.

 

Сургалт

Бид байгууллагын хэрэгцээ шаардлагын дагуу Оракл технологийн бүтээгдэхүүний сургалтыг Оракл корпорацийн итгэмжлэгдсэн сургалтын төвтэй хамтран англи/орос хэл дээр 10-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй, анги танхимын зохион байгуулалттайгаар хийх боломжтой. Сонирхож буй курс хичээлийн нэр, хамрагдах хүний тоо зэрэг мэдээлэл бүхий хүсэлтээ бидэнд илгээнэ үү. Бид судлаад эргээд хариу мэдэгдэх болно.

 
 Бүтээгдэхүүн
Оракл

 Мэдээ
Үйлчилгээ өргөжсөөр байна[2010.08.25]
Эрэл банкинд иж бүрэн програм нэвтрүүлэх төсөл амжилттай өндөрлөлөө[2010.08.25]
Төрийн банкинд иж бүрэн програм нэвтрүүлэх төсөл амжилттай өндөрлөлөө[2010.08.25]
“ГрэйпСити Монгол 10 жил” -Адал явдалт спорт явган аяллын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө[2010.05.25]

 

 

 
     Энэхүү сайтыг дараах програмаар үзэхэд нэн тохиромжтой Firefox 2.0+, IE 7.0+.