Холбоо барих | 

English (United Kingdom) Mongolia    

   
 
 

 

GrapeCity Mongolia
  нүүр > бүтээгдэхүүн
         
 

ПРОГРАМ ХАНГАМЖ БА ШИЙДЭЛ БОЛОВСРУУЛАГЧ

ГрэйпСити Монгол ХХК нь (ГСМ) банк санхүү ба төлбөрийн шийдэл, програм хангамж боловсруулагч бөгөөд дотоодын энэ салбарын зах зээлд ноёрхогч юм.

Монголын 14 банкны 10 нь манай бүтээгдэхүүнийг ашигладгаас 8 банк бидний боловсруулсан суурь бүртгэлийн систем дээр ажиллаж байна. Активаар жигнэсэн үзүүлэлтээр аваад үзэх ахуул банкны програм хангамжийн дотоодын зах зээлийн 88%-ийг ГСМ дангаар эзэлж байна. Үлдэх зах зээл нь банкны програм хангамжийн дэлхийн эхний 5-д бариалах гадаадын 2 вендорт ногддог гээд үзвэл ГСМ-ын ойрын үед дэлхийн зах зээлд гарах амбицийг ойлгож болно. Төв банк (Монголбанк)-ны банк дундын клирингийн системүүд (“Их дүнтэй клиринг”, “Бага дүнтэй клиринг”)-тэй холбосон онлайн интерфэйс шийдлүүд бүгд ГСМ-ийн бүтээгдэхүүн юм.

Банкны салбарт эзэлж байгаа энэхүү онцгой байр суурь дээрээ түшиглэж, эдүгээ карт, гар утас, интернэт зэрэг бүхий л төрлийн виртуаль сувгаар ажиллах төлбөрийн иж бүрэн платформ боловсруулах төсөл дээр Худалдаа Хөгжлийн Банк, Мобиком (Монголын үүрэн телефоны зах зээлийн 60% барьдаг оператор), банк дундын төлбөр тооцооны МОСТ ПСП компанитай хамтран 2008 оны эцсээс эхлэн ажиллаж, 2010 онд багтаан  ашиглалтад өгөхөөр зэхэж байна. Энэ төслийн үр дүнд банкны харилцагч карт, гар утас, интернэт ашиглан банкны данснаасаа онлайнаар худалдан авалт, билл-төлбөр, мөнгөн гуйвуулга хийж, гар утсаа цэнэглэнэ.

 

Хэрэгжүүлсэн төслүүд

Дотоодын банк санхүүгийн төслүүд:

  • Монголбанкны Зээлийн Мэдээллийн Сангийн програм хангамж
  • Банкны суурь бүртгэлийн ГрэйпБанк, ерөнхий дэвтрийн ГрэйпМастер, УМ-ийн ГРАМИС системүүд – 8 банк
  • Интернэт банк - 5 банк
  • Телефон банк – 1 банк
  • Мобайл банк – 3 банк
  • Гадаад төлбөр тооцооны CRAFT систем – 2 банк
  • Санхүүгийн зах зээлийн арилжааны GRATS систем – 2 банк
  • Нэхэмжлэхийн дагуух автомат төлбөрийн цахим GRABill систем – 1 банк
  • Виртуал ПОС – 1 банк
  • Орон сууц, тэтгэвэр тэтгэмжийн GRAPayment систем – 1 банк
  • Хүний нөөц, цалин, үндсэн хөрөнгийн бүртгэлийн системүүд – 5 банк
  • Бичил санхүүгийн байгууллагад зориулсан АчидБанкир систем – 14 ББСБ, 3 ХЗХ
  • Картын системийн интеграци ба дебит, кредит картын систем – 1 банк 
  • Гар утсыг банкин дахь данстайгаа холбож төлбөрийн хэрэгсэл болгох МPAG систем
  • Нэхэмжлэхийн дагуух төлбөр тооцоог төлбөрийн хэрэгсэл болох гар утсаараа хийх Мост Инкас систем
  • Бага дүнтэй гар утсаар хийх банк хоорондын төлбөр тооцоог онлайн боловсруулах Мост-Клиринг систем
  • Банкинд бэлэн мөнгө тушааж эсвэл данснаасаа төлбөр хийж гар утсаа цэнэглэх Эврика систем

 

Гадаадын вендоруудтай туслан-гүйцэтгэгчийн үүрэгтэй хамтран хэрэгжүүлсэн төслүүд:

  • Австралийн TCS (хуучин нэр нь FNS Pty Ltd.) компанитай хамтарч 2000-2003 онд Монголын 6 банкинд BANCS системийг нэвтрүүлсэн.
  • Шведийн CMA компанитай хамтарч МонголБанкинд банк хоорондын “их дүнтэй” клирингийн RTGS систем нэвтрүүлсэн.

 

Дотоодын бусад төслүүд:

  • Шүүхийн байгууллагын шүүгч, ажилчдын төвлөрсөн мэдээллийн сан боловсруулах болон УПЕГ-ын Прокурорын бүртгэл мэдээллийн систем зохион бүтээх төсөл
  • МТЗ-ын харъяа ОУТЗТ-д Тээвэр зуучлалын бүртгэлийн систем
  • Инкомнет ХХК-д биллингийн систем
  • ГрийнСити ХХК-д агуулахын бүртгэлийн систем
  • БСБ Сервис ХХК-д МС Динамикс Соломон систем болон жижиглэнгийн борлуулалт, хөнгөлөлт урамшууллын програмууд
  • МТЗ-д Товарын конторын автоматжуулсан систем
  • МТЗ-ын харъяа ОУТЗТ-д тээврийн үйлчилгээний вэбсайт
  • Сонгинохангай ХХК (Миний Сүлжээ)-д санхүүгийн иж бүрэн систем
  • МС Динамикс Соломон систем болон Грэйпсити-ийн бизнесийн програмуудыг Жаст Групп, ГрийнСити ХХК, Ориент Энержи Групп, МОСТ ПСП ХХК, Бриж Констракшн ХХК

 

Гадаадын төслүүд:

  • ГрэйпСити Монгол компани нь 2001 оноос эхлэн АНУ-ийн FarPoint, Infragistics Inc. зэрэг компанийн захиалгат төслүүд дээр тасралтгүй ажиллаж байна. Эдүүгээ амжилттай дуусгасан төслүүд:
    • Spread for .Net Web Forms v1.0J/v2.0J/v2.5J, Spread for .Net Web Forms v1.0J/v2.0J/v2.5J сайжруулалт
    • SpreadWeb3.0J, SpreadWeb3.0J сайжруулалт
    • Spread for .net win forms v1.0J/ v2.0J/ v2.5J/ v3.0J, Spread for .net win forms v1.0J/ v2.0J/ v2.5J/ v3.0J сайжруулалт
    • Ultra Web Grid
    • EITabelle
 
 Бүтээгдэхүүн

 Мэдээ
Үйлчилгээ өргөжсөөр байна[2010.08.25]
Эрэл банкинд иж бүрэн програм нэвтрүүлэх төсөл амжилттай өндөрлөлөө[2010.08.25]
Төрийн банкинд иж бүрэн програм нэвтрүүлэх төсөл амжилттай өндөрлөлөө[2010.08.25]
“ГрэйпСити Монгол 10 жил” -Адал явдалт спорт явган аяллын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө[2010.05.25]

 

 

 
     Энэхүү сайтыг дараах програмаар үзэхэд нэн тохиромжтой Firefox 2.0+, IE 7.0+.