ЧАНАРЫН УДИРДЛАГА |
 |
 |
Манай чанарын удирдлагын тогтолцооны эрхэм зорилго бол бизнесийн болон техник технологийн шийдлийн хувьд манай бүтээгдэхүүн олон улсын стандартын түвшинд зохион бүтээгдсэн байх ёстой бөгөөд үүнийгээ бид дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн чанарын стандартын шалгуурыг давж, холбогдох сертификатаар баталгаажуулахад оршино.
Бид 2007 онд програм хангамжийн салбар дахь дотоодын анхны ISO 9001 стандартын гэрчилгээ эзэмшигч болсон бөгөөд 2009-2010 онд олон улсын програм хангамжийн CMMI загварын 3-р зэрэглэлийн үнэлгээ нэвтрүүлэх зорилт тавин, ажиллаж байна.
Манай бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар
Бид ISO 9001:2000 стандартын тусламжтайгаар хэрэглэгчийнхээ сэтгэл ханамжийг дор хаяж сайн байлгаж чаддаг.
Энэхүү стандартыг нэвтрүүлсэн эхний хоёр жилд манай компаний чанарын удирдлагын тогтолцоо дээд удирдлагаас эхлээд борлуулалтын мэргэжилтэн, төслийн удирдагч, шинжээч, архитект, програмист, чанар хангалтын, хэрэглэгчийн үйлчилгээний ажилтнууд мөн хүний нөөцийн мэргэжилтэн зэрэг бүх л дамжлагыг хамарсан амьд организм болж чадсан. Чанарт хүн бүр нөлөөлдөг гэдэгт бид улам бүр итгэж эхэлсэн.
Тиймээс бид байнга усалж, цэвэр агаар оруулж, арчилж, сайжруулах, тэрчлэн тогтолцооны хамгийн чухал нөөц болох хүний хөгжил, боловсролд анхаарлаа төвлөрүүлдэг.
Бидний ойрын зорилт CMMI 3-р түвшинд хүрэх
Энэ нь програм хангамжийн зохион бүтээлт, боловсруулалтын үе шатан дахь удирдлагын үйл явцыг сайжруулах загвар бөгөөд түвшин нь бүтээгдэхүүнээ төлөвлөсөн хугацаа, төлөвлөсөн өртөгтөө багтаан чанартай нийлүүлэх бидний чадавхийг илтгэдэг.
Одоогоор бид 2-р түвшинд байгаа бөгөөд 3-р түвшин руу очихоор ажиллаж байгаа. Энэ талаар Америкийн Carnegie Mellon Их сургуулийн дэргэдэх SEI (Software Engineering Institute)–тэй хамтран ажиллаж байна.
|