Холбоо барих | 

English (United Kingdom) Mongolia    

   
 
 

 

GrapeCity Mongolia
  нүүр > үйлчилгээ > шийдэл боловсруулалт
         
 

ШИЙДЭЛ БОЛОВСРУУЛАЛТ

Бид байгууллагын хэрэгцээ шаардлагыг хангахуйц програм хангамжийг өөрсдийн чадварлаг боловсон хүчин, олон жилийн туршлага, чанарын тогтолцоо, дэд бүтэц дээр тулгуурлан хийж гүйцэтгэж байна.

ГрэйпСити Монгол компани нь монголын 30 гаруй бизнесийн болон Төр засгийн байгууллагуудад програм хангамжийн шийдэл боловсруулж, нийлүүлсэн. Бидний боловсруулсан 40 орчим бизнесийн шийдлийн бүтээгдэхүүнүүд нь хэрэглэгчдийн маань хэрэгцээ шаардлагад иж бүрэн нийцэн, ашиглагдаж байна.

Програм хангамж ба шийдэл боловсруулах хүрээнд дараах үйлчилгээ үзүүлнэ:

  • Програм хангамж зохион бүтээх
  • Шийдэл боловсруулах
  • Системийн интеграци
  • Компонент хөгжүүлэл
  • Вэб програмчилал

Бидэнд хандсанаар Та дараах боломжийг олж авна:

  • Програм хангамж хөгжүүллийн зардлаа бууруулна
  • Бизнестээ гол анхаарлаа төвлөрүүлэх нөхцөл бүрдэнэ
  • Олон жилийн туршлагатай боловсон хүчин, тогтолцоот үйл явцаар хангана
  • Чанарын өндөр түвшний, мэргэжлийн шийдлийг хүлээн авна

Бидний давуу тал:

  • Сайн бүтээгдэхүүн зохион бүтээх дадлага туршлагыг хуримтлуулсан
  • Майкрософтын технологийг эзэмшсэн, өндөр ур чадвар бүхий боловсон хүчнээр хангагдсан
  • Өндөр бүтээмжтэй ажиллах тогтолцоотой
  • Майкрософтын МCP ба MCSD сертификаттай, Оракл датабаазын администраторын түвшний мэргэжилтнүүдтэй
  • Олон жилийн дадлага туршлагатай, мэргэшсэн инженерүүдтэй

Манай програм хангамж зохион бүтээлтийн ажил Захиалагчид нээлттэй байх ба үйл явц бүр нарийн төлөвлөгөөтэй хэрэгждэг. Бид үе шат бүрээр явцын тайланг Захиалагчид тогтмол  илгээн, мэдээлж байдаг.

Хэрэв Та өөрийн бизнесийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг сонирхож буй бол бидэнд хандана уу.

 

 
 Үйлчилгээ

 Мэдээ
Үйлчилгээ өргөжсөөр байна[2010.08.25]
Эрэл банкинд иж бүрэн програм нэвтрүүлэх төсөл амжилттай өндөрлөлөө[2010.08.25]
Төрийн банкинд иж бүрэн програм нэвтрүүлэх төсөл амжилттай өндөрлөлөө[2010.08.25]
“ГрэйпСити Монгол 10 жил” -Адал явдалт спорт явган аяллын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө[2010.05.25]

 

 

 
     Энэхүү сайтыг дараах програмаар үзэхэд нэн тохиромжтой Firefox 2.0+, IE 7.0+.