Холбоо барих | 

English (United Kingdom) Mongolia    

   
 
 

 

GrapeCity Mongolia
  нүүр > үйлчилгээ > шийдэл боловсруулалт > програм хангамж хөгжүүлэл
         
 

ПРОГРАМ ХАНГАМЖ ХӨГЖҮҮЛЭЛ

ГрэйпСити Монгол компаний програм хангамж боловсруулах үйл явцыг хэрэгжүүлэх, төлөвлөх, удирдах үйл ажиллагаа нь тогтсон удирдлагын тогтолцооны дагуу явагддаг.  Програм хангамж боловсруулалтын үйл явц дахь дараах шат дамжлага бүрт үр нөлөөтэй байх үүднээс тогтсон заавар, загвар болон стандартыг мөрдөж ажилладаг.

 

Санал боловсруулах

Байгууллагын хэрэгцээ шаардлагыг судалсны үндсэн дээр системийн техник, технологийн шийдэл бүхий техникийн санал, мөн ажлын хэмжээ, үнэ хөлсийг тусгасан үнийн саналыг тус тус боловсруулж Захиалагчид танилцуулж, зөвшилцсөний үндсэн дээр гэрээ байгуулж, төсөл эхэлнэ.

 

Програм хангамж зохион бүтээх

Програм хангамж зохион бүтээх үйл явц нь дараах үе шатаар хэрэгжинэ. Үүнд:

  • Хэрэглэгчийн шаардлага тодорхойлох
  • Спецификаци ба зохиомж гаргах
  • Кодчилол
  • Тестлэх
  • Туршин нэвтрүүлэх

 

Төслийн удирдлага

Төсөл эхлэх – Төсөл хэрэгжих – Төсөл дуусах гэсэн үйл явцаас бүрдэнэ.

  • Хэрэглэгчийн шаардлага тодорхойлох – энэ шатанд системд Захиалагч талаас тавих шаардлагыг нарийвчлан судална.
  • Спецификаци ба дизайн гаргах – судалгааны үе шатанд олж авсан мэдээ материал дээр үндэслэн системийн ажиллах ерөнхий архитектур, гадаад орчинтой холбогдох интерфэйсын үзүүлэлтүүд, системийн чадвар, функцийн шаардлага зэргийг тодорхойлж гаргана. Энэхүү спецификацийг Захиалагч талд танилцуулж, батлуулна. Батлуулсан спецификаци дээр үндэслэн системийн МБ, өгөгдлийн урсгалын диаграм (data flow diagram) ба бүтцийн схем, програмын бүтэц зохион байгуулалтын диаграм зэргийг боловсруулж гаргана.
  • Код бичих – програмын код бичнэ.
  • Тестлэх – код бичих ажил дууссаны дараа програмын тест хоёр үе шаттай явагдана. Эхний шатанд Гүйцэтгэгчийн зүгээс томилогдсон баг Чанарын тест хийж, 1-рт програмд тавигдах ёстой стандарт шаардлагад, 2-рт хэрэглэгчийн шаардлагад нийцэж байгаа эсэхийг шалгана. Хоёр дахь шатанд Захиалагчийн зүгээс томилогдсон баг Хэрэглэгчийн тест хийж, ашиглалтад хүлээн авна.
  • Туршин нэвтрүүлэх – системийг нэвтрүүлж, зүгширсэн тохиолдолд ашиглалтад хүлээлгэн өгсөн буюу авсан тухай хамтарсан АКТ үйлдэж, төслийг хаана.

 

Програм хангамж зохион бүтээлтийн явц дахь харилцаа холбоо

ГрэйпСити Монгол компани нь төслийг чанартай болон амжилттай хэрэгжүүлэх үндсэн түлхүүр бол Захиалагчтай харилцах оновчтой харилцааг бий болгох явдал гэж үздэг. Бид Захиалагчтай гэрээний турш үр ашигтай харилцааны орчныг бүрдүүлэхэд ач холбогдол өгч дараах аргыг ашигладаг:

  • Төслийн эхлэлтийн уулзалтууд
  • Явц дундын уулзалтууд
  • Өөрийн болон Захиалагчийн ажлын байранд ажиллах
  • Төслийн явцыг тогтмол тайлагнаж, хариу хүлээн авах
  • Утсаар харилцах
 
 Үйлчилгээ
Програм хангамж хөгжүүлэл

 Мэдээ
Үйлчилгээ өргөжсөөр байна[2010.08.25]
Эрэл банкинд иж бүрэн програм нэвтрүүлэх төсөл амжилттай өндөрлөлөө[2010.08.25]
Төрийн банкинд иж бүрэн програм нэвтрүүлэх төсөл амжилттай өндөрлөлөө[2010.08.25]
“ГрэйпСити Монгол 10 жил” -Адал явдалт спорт явган аяллын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө[2010.05.25]

 

 

 
     Энэхүү сайтыг дараах програмаар үзэхэд нэн тохиромжтой Firefox 2.0+, IE 7.0+.