Холбоо барих | 

English (United Kingdom) Mongolia    

   
 
 

 

GrapeCity Mongolia
  нүүр > үйлчилгээ > хэрэглэгчийн үйлчилгээ > ашиглалтын дараах үйлчилгээ
         
 

АШИГЛАЛТЫН ДАРААХ ҮЙЛЧИЛГЭЭ

Бидний эрхэм зорилго бол Хэрэглэгчийн сэтгэл ханамжит байдал, үйлчилгээний чанарыг онцгой анхаарч Хэрэглэгч бидний  “Хаан” төдийгүй, биднийг ажлаар хангаж байгаа “Тэжээгч” гэдэг үүднээс түүнд хандаж, түүний төлөө үнэнч зүтгэх ёстой гэсэн бодлогыг  баримталж ажиллахад оршино.

Програм хангамжийн бүтээгдэхүүн нь ашиглалтад өгснөөр дуусгавар болдоггүй, “үргэлжилсэн-бүтээгдэхүүн” гэдгийг бид онцгой анхаардаг.

 

Хэрэглэгчид Үйлчлэх Товчоо

ГСМ компаний ХҮТ нь дараах чиг үүрэгтэй:
  • Хэрэглэгч болон түнштэй байнгын харилцаа, эргэх холбоо тогтоох
  • Үйлчилгээний байнгын бэлэн байдлыг хангаж, үйлчилгээний багийг шаардлагатай түвшинд зохион байгуулах тогтолцоог хангах (дуудлага хүлээн авч бүртгэж, үйлчилгээ үзүүлэх, засвар хүргэх, хариу өгөх ажилд автомат систем ашигладаг http://its.grapecity.mn)
  • Гамшгийн сэргээлт, нууцлалт зэрэг тохиолдолд авах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх

ХҮТ-тэй холбоо барих
И-мэйл: Helpdesk-mongolia@grapecity.mn;
Утас: 976-11-324054

 

Үйлчилгээний түвшин

  • Баталгаат. Програм ашиглалтад өгсний дараа олгосон баталгаат хугацаанд үзүүлэх үйлчилгээ
  • Даатгалт. Баталгаат хугацаа дууссаны дараа нэг жилээр гэрээ байгуулан үзүүлэх үйлчилгээ
  • Нэг удаагийн. Хоёр талын аливаа гэрээнд үйлчилгээний тухай тусгайлан заагаагүй үед үзүүлэх үйлчилгээ

 

Үйлчилгээний нэр төрөл

  • Бизнес зөвлөгөө
  • Техник зөвлөгөө
  • Алдаа засвар
  • Сургалт
  • Гарын авлага, тусламж
  • Сайжруулсан хувилбар
  • Шинэ хувилбар
  • Гэмтэл, согог засах

 

Үйлчилгээний цагийн хуваарь

  • Ердийн. Зөвхөн ажлын өдрүүдэд, ажлын 8*5 цагаар үзүүлэх үйлчилгээ
  • Жижүүрийн. Амралтын болон баяр ёслолын өдрүүдээр шаардлагатай тохиолдолд 24*7 цагаар ажиллах үйлчилгээ.

 

Сургалтын төв

  • ГСМ бүтээгдэхүүний шинэ тутам хувилбар танилцуулах; тэдгээрийг суулгах, нэвтрүүлэх, ажиллуулах, арчлах чадвар эзэмшүүлж мэргэжлийн зэрэг сертификат олгох; харилцагч байгууллагын ажилтнуудад энэ талын мэдлэг, туршлагаа нэмэгдүүлэхэд нь туслах зорилготой сургалтын хөтөлбөрийг жил бүрийн 10-р сард зохион байгуулдаг.
  • Хэрэглэгчийн хүсэлтэд тулгуурласан тухайн бүтээгдэхүүн, модулийн сургалт захиалгаар явуулдаг.
  • Сургалтын төв нь хичээлийн гарын авлага материал, дотоод сүлжээ, сервер, проектор, самбар, цай, кофе зэргийг багтаасан сургалтын орчинтой. Хаяг: support-mongolia@grapecity.mn;
 
 Үйлчилгээ
Ашиглалтын дараах үйлчилгээ

 Мэдээ
Үйлчилгээ өргөжсөөр байна[2010.08.25]
Эрэл банкинд иж бүрэн програм нэвтрүүлэх төсөл амжилттай өндөрлөлөө[2010.08.25]
Төрийн банкинд иж бүрэн програм нэвтрүүлэх төсөл амжилттай өндөрлөлөө[2010.08.25]
“ГрэйпСити Монгол 10 жил” -Адал явдалт спорт явган аяллын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө[2010.05.25]

 

 

 
     Энэхүү сайтыг дараах програмаар үзэхэд нэн тохиромжтой Firefox 2.0+, IE 7.0+.