Холбоо барих | 

English (United Kingdom) Mongolia    

   
 
 

 

GrapeCity Mongolia
  нүүр > яагаад грэйпсити?
         
 

Биднийг сонгох шалтгаан:

  • Үнийн хямдыг гэхээсээ програмын сайныг нийлүүлдэг
Манай үйл ажиллагаа ISO 9001:2000 ЧУТ-ны дагуу хэрэгждэг ба бид чанарыг эрхэмлэн ажилладаг хамт олон. Бид тогтолцоогоо байнга сайжруулж, хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг өндөр байлгах, тэдний байнга өсөн нэмэгдэж буй хэрэгцээ шаардлагыг хангаж ажиллахыг зорьдог.

 

  • Нэвтрүүлсний дараах дуулгавартай, найдвартай, хөнгөн шуурхай үйлчилгээтэй
Бид програм хангамжийн ашиглалтын дараах арчилгаа, үйлчилгээнд түлхүү анхаарч, байнгын ХҮТ (хэрэглэгчийн үйлчилгээний товчоо) ажиллуулдаг. ХҮТ-ээр дамжуулж бид хэрэглэгчийнхээ хүсэлт шаардлагыг хүлээн авч түргэн шуурхай хариу өгч, үйлчилдэг.

 

  • Зах зээл дээр байр сууриа олсон, тогтвортой
ГрэйпСити Монгол ХХК нь 2000 оноос хойш тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн ба эдүгээ 30 орчим Харилцагчтай болж тэр хэмжээгээр манай бүтээгдэхүүний хэрэглэээ өсч, зах зээлд хэдийнээ танил болоод байгаа юм.

 

  • Яах ёстойг асуухаасаа илүү яах ёстойг заах түвшний чадвартай
Бид мэргэжлийн байгууллагын хувьд дагнасан салбартаа мэдлэг, чадварын хувьд тэргүүлэгч нь байж чаддаг. Бид олон улсын стандарт, мэдлэг туршлага дээр үндэслэн бүтээгдэхүүнээ хөгжүүлж явдаг ба Харилцагчаасаа суралцах бус харин тэдэнд зааж зөвлөн, зах зээлээс ямагт нэг алхам түрүүнд байх зорилго тавьдаг.

 

  • Хэрэглэгчийнхээ цаг, бизнесийн үнэ цэнийг хүндэлж үздэг
Өнөөгийн өрсөлдөөнт орчинд бид хэрэглэгчийнхээ цаг, бизнесийн үнэ цэнийг хүндэлж авч үзэн, өндөр бүтээмжтэй ажиллахыг зорьдог. Бидний хэрэгжүүлж буй төслүүд Хэрэглэгчидтэй зөвшилцөж гаргасан нарийн төлөвлөгөөний дагуу хэрэгждэг.

 

 
 Мэдээ
Үйлчилгээ өргөжсөөр байна[2010.08.25]
Эрэл банкинд иж бүрэн програм нэвтрүүлэх төсөл амжилттай өндөрлөлөө[2010.08.25]
Төрийн банкинд иж бүрэн програм нэвтрүүлэх төсөл амжилттай өндөрлөлөө[2010.08.25]
“ГрэйпСити Монгол 10 жил” -Адал явдалт спорт явган аяллын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө[2010.05.25]

 

 

 
     Энэхүү сайтыг дараах програмаар үзэхэд нэн тохиромжтой Firefox 2.0+, IE 7.0+.