МЭНДЧИЛГЭЭ

Үүсгэн байгуулагч А. Сүхдорж

Манай сайтаар зочилж буй эрхэм Танд хамт олныхоо нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Бид банк-санхүүгийн салбарын програм хангамжийн үйлдвэрлэл, үйлчилгээг дориун урт хугацааны турш эрхлэн ажиллаж, чамгүй их мэдлэг, туршлага хуримтлууллаа. Ингэхдээ тодорхой үзэл баримтлалыг эрхэмлэн, зүг чигээ тууштай гаргаж, тогтвортой урагшилсаар өнөөтэй золгосон бөгөөд чухамхүү энэ үзэл баримтлал нь ГрэйпСити Монгол компанийн хэрэглэгч нартаа нийлүүлж буй програм, шийдэл, үйлчилгээний мөн чанар, эдүгээ ба ирээдүйг тодорхойлогч хүчин зүйл гэж бид үздэг билээ.

Тухайлбал:

– Програм хангамжийн үйлдвэрлэл бол шалгарсан өвөрмөц дамжлагуудтай, үйлдвэрлэлийн нийт процесс болон дамжлага бүрт тогтоосон технологийн стандарт ба түүний сахилга бат гэсэн нарийн чанд ойлголт бүхий биеэ даасан аж үйлдвэр (индустри)-ийн салбар юм.

– Бид банк-санхүү-төлбөрийн салбар дахь програм хангамжийн дэлхийн шилдэг үйлдвэрлэгч нартай эн зэрэгцэхүйц алсын хараатай байж, эрэл хайгуул, эргэцүүлэл судалгааг өрсөн явуулж, өөрийн шийдлүүдээ цаг хугацаа алдалгүй гаргаж ажиллах, ингэхдээ “мухар гудамж” руу орох эрсдлээс байнга сэргийлж дэлхийн банк-санхүү-төлбөрийн салбар, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн хандлагыг хянамгай тандаж ажиглаж байх ёстой.

– Шийдвэрлэх хүчин зүйл бол эрхэлж буй ажлаараа бахархдаг, түүндээ дуртай, түүнийхээ төлөө “дүрэлзсэн” мэргэжлийн өндөр зэрэглэлийн инженерийн боловсон хүчинг өсгөж бойжуулах явдал юм.

– Хамгийн эрхэм үзэл баримтлал бол бидний шийдэл нь ямагт хэрэглэгч Та бүхний ажлыг өөд нь татах, өрсөлдөх чадварт тань хүч нэмж, амжилт авчрах хүчин зүйл байх ёстой бөгөөд энэ нь уриа, тунхаглал, зар сурталчилгааны ард өдөр тутмын уйгагүй хөдөлмөр, нарийн шинжилгээ судалгаа, өндөр боловсрол, шилдэг менежмэнт, алс хэтийн болон ойрын хараа, тооцоо бүхий нягталж төлөвлөсөн ажил үйлдэл, байгууллагын дотоод тогтвортой засаглал байх ёстой гэдгийг бид хатуу ойлгодог.

Импортыг орлуулж, улмаар экспортын эх үүсвэр бий болгох ирээдүй бүхий үндэсний үйлдвэрлэлийн тухай зорилт бол хийсвэр ойлголт биш, бодит үйл ажиллагаа мөн гэдгийг нотлож, банк-санхүү-төлбөрийн програм хангамжийн салбарт Монгол Улсын нэрийн хуудас болохын төлөө бид хичээл зүтгэл гарган тууштай ажиллах болно.

Танд, Таны ажилд амжилт хүсье!

БИДНИЙ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

“Хүн төрөлхтний баялаг үйлдвэрлэлд идэвхтэй оролцож, улс орондоо чин сэтгэлээр үйлчилж, хүний нийгэмд хэрэгтэй амьдралаар амьдарч, хорвоогийн цагийг сэтгэл хангалуун, харилцан хүндлэл, хайрын орчинд мөр мөрөө түшин өнгөрөөж байгаа нь бидний сонголт. Энэ сонголт нь ертөнцийн утга учрыг илүү ойлгуулж, итгэл үнэмшил төрүүлж, хүч эрмэлзлийг маань ямагт сэлбэж байдаг.”

“Бид авах, горьдохын сэтгэлгээнээс ангид, өгөх, бүтээхийн сэтгэлгээний бат бэх цайзад оршиж, бусдад тохь тух, халамж, ханамж бэлэглэнэ.”

БИДНИЙ ЗОРИЛГО

Шилдэг бүтээгдэхүүн бол зах зээлийг дагуулах мөрийн хөтөлбөр

Шилдэг бүтээгдэхүүн бол хэрэглэгчээ гэсэн сэтгэл шингэж, мэдлэгээр тэтгэгдсэн шаргуу хөдөлмөр

Банкны бүтээгдэхүүнээрээ дотооддоо тэргүүлж, дэлхийн дэвжээнд замаа засна

Төлбөрийн бүтээгдэхүүнээрээ дэлхийд гарцтай үндэсний сүлжээний суурийг цогцлооно.

БИДНИЙ ИТГЭЛ

Бид чанарт итгэдэг

Бид профессионализмд итгэдэг

Бид тууштай, уйгагүй хөдөлмөрт итгэдэг

Бид уужуу тайван, ухаалаг алсын хараанд итгэдэг

Бид дэг журамд итгэдэг

Бид дэлхийд эх орноо дуурсгах нэрийн хуудас болох хувь тавиландаа итгэдэг.

БИДНИЙ ХАРАА

Бид хорвоог “Монгол – Дэлхий – Орчлон” гэдэг утгаар нь олж хардаг
Бид Хэрэглэгчдийгээ Монголын, Дэлхийн хөгжлийн амин чухал хэсэг гэдгээр нь олж хардаг
Бид Өөрсдийгөө Монголын, Дэлхийн хөгжилд түүхэн үүрэгтэй гэдэг утгаар нь олж хардаг
Бид байгууллагаа Бидний түүхэн үүргээ гүйцэтгэх арга хэрэгсэл, Биднийг нэгэн дор “хүч” болгон зангидаж буй “гэр” гэдэг утгаар нь олж хардаг.

ЯАГААД ГРЭЙПСИТИ?

ЗАХ ЗЭЭЛД БАТТАЙ ОРШИН ТОГТНОЛ

ГрэйпСити Монгол ХХК нь 2000 оноос хойш тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн ба эдүгээ 60 гаруй Харилцагч байгууллагатай болж тэр хэмжээгээр манай бүтээгдэхүүний хэрэглэээ өсч, зах зээлд хэдийнээ танил болоод байна.

ЧАНАРТАЙ, ХУРДТАЙ ГҮЙЦЭТГЭЛ

Манай үйл ажиллагаа ISO 9001:2000 ЧУТ-ны дагуу хэрэгждэг ба бид чанарыг эрхэмлэн ажилладаг хамт олон.
Бид тогтолцоогоо байнга сайжруулж, хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг өндөр байлгах, тэдний байнга өсөн нэмэгдэж буй хэрэгцээ шаардлагыг хангаж ажиллахыг зорьдог.
Өнөөгийн өрсөлдөөнт орчинд бид хэрэглэгчийнхээ цаг, бизнесийн үнэ цэнийг хүндэлж авч үзэн, өндөр бүтээмжтэй ажиллахыг зорьдог. Бидний хэрэгжүүлж буй төслүүд Хэрэглэгчидтэй зөвшилцөж гаргасан нарийн төлөвлөгөөний дагуу хэрэгждэг.

АШИГЛАЛТЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТОГТОЛЦОО

Програм хангамжийн бүтээгдэхүүн нь ашиглалтанд өгснөөр дуусгавар болдоггүй, “үргэлжилсэн-бүтээгдэхүүн” гэдгийг бид онцгой анхаарч ажилладаг тул бүтээгдэхүүн нэвтрүүлсний дараах сургалт, арчилгаа, үйлчилгээ хариуцсан тусгай “Бүтээгдэхүүн Үйлчилгээний Газар”-тай. Уг газар нь олон жилийн туршлагатай мэргэжлийн өндөр ур чадвартай хамт олноос бүрдсэн бөгөөд харилцагчийн сэтгэл ханамжийг ямагт өндөр байлгаж, шуурхай, чанартай үйлчилгээ үзүүлж, тэд нарынхаа хүсэлт шаардлагыг хүлээн авч түргэн шуурхай хариу өгч, үйлчилдэг.

БАНК САНХҮҮ, МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ӨРГӨН МЭДЛЭГ, ТУРШЛАГА

Бид ОУ-ын стандартын дагуу Монгол улсын анхны бөгөөд цорын ганц иж бүрэн банкны суурь бүртгэлийн системийг хөгжүүлж, 11 арилжааны банкинд нэвтрүүлсэн туршлагатай. Мөн Монгол улсад төлбөр тооцооны картын систем болон банкны суурь бүртгэлийн системийг нэвт онлайн (24×7) болгож, бүх банкинд нэвтрүүлж интеграци хийсэн арвин туршлагатай.
Бид банкны салбарт эзэлж байгаа энэхүү онцгой байр суурь дээрээ түшиглэж, карт, гар утас, интернэт зэрэг бүхий л төрлийн виртуал сувгаар ажиллах онлайн төлбөр тооцооны иж бүрэн платформ боловсруулсан туршлагатай. Энэхүү платформын хүрээнд банкны харилцагч карт, гар утас, интернэт ашиглан банкны данснаасаа онлайнаар төрөл бүрийн төлбөр тооцоо хийх зориулалт бүхий Most Money брэнд үйлчилгээг нийтийн хүртээл болгосон.

ТОГТВОРТОЙ, МЭРГЭЖЛИЙН ХҮНИЙ НӨӨЦ

Манай компаний хүчин чадлын үндэс нь манай ажилтнууд юм. Тэд маань ар гэрийн амьдрал ахуйн асуудалдаа түүртэхгүй, эрхэлсэн ажил, бүтээлч үйл ажиллагаандаа оюун санаагаа төвлөрүүлж, тогтвортой ажиллах тал бүрийн таатай орчин нөхцөлийг бид цогцлон байгуулна.

Манай ажилтнууд мэргэжилдээ гарамгай төдийгүй урлаг, спортын өндөр мэдрэмжтэй, эрч хүчээр дүүрэн, найрсаг, нийтэч, халуун дулаан уур амьсгалаар нэгдсэн залуус юм. Бид нэгдмэл нэгэн зорилгын дор нэгдэж, Монгол улсдаа төдийгүй гадаад зах зээл дээр шилдэг програм хангамжийн компани болохын төлөө их бүтээн байгуулалтын зүг алхаж байна.

Өнөөдрийн байдлаар бидний ам бүл 82 бөгөөд газар, нэгжийн зохион байгуулалттайгаар үйл ажиллагаа явуулж байна. Компанийн нийт ажилтнуудын 64% нь 5 жилээс дээш жил ажилласан, хүний нөөцийн тогтвор суурьшлын түвшин 97%.

БИД БАХАРХАХ ТҮҮХТЭЙ

  • Банкны салбарт (арилжааны 6 банкинд) анхлан дэлхийн “TOP 5”-д ордог системийг нэвтрүүлсэн.
  • Гадны системтэй хамтарч ажилладаг олон системүүдийг хөгжүүлж нэвтрүүлсэн (Integration & implementation туршлагатай).
  • Бичил санхүүгийн байгууллагуудад зориулсан Ачит Банкерын системийг амжилттай хэрэгжүүллээ.
  • Монгол улсад банк хоорондын “clearing төв” байгуулж, AMPAG (Advanced Mobile Phone Acquiring Gateway) платформыг хөгжүүлж, нэвтрүүлсэн.
  • Монгол улсад картын болон банк хоорондын гүйлгээг бүрэн онлайн (24×7) болгож, бүх банкуудыг нэгтгэж чадсан.
  • Монголбанктай хамтарч бид банк болон бусад банк хоорондын гүйлгээг 24х7 “нэвт онлайн” болгож нэвтрүүлсэн..
  • Бичил санхүүгийн байгууллагын нягтлан бодох бүртгэлийн МАРС системийн түрээсийн үйлчилгээг зах зээлд гаргасан.
  • Сангийн Яамтай хамтарч Төрийн сан,  банк болон бусад банк хоорондын гүйлгээг 24х7 “нэвт онлайн” болгож нэвтрүүлсэн.

ХАРИЛЦАГЧИЙН ТАЛАРХАЛ

Манай бүтээгдэхүүн үйлчилгээг сонгож, хэрэглэж байгаа бүх харилцагч нартаа бид талархаж явдаг ба манай нийлүүлсэн бүтээгдэхүүний тусламжтай хэрхэн үр ашигтай ажиллаж, амжилтад хүрч байгааг харахад таатай байна. Цаашид бидний хамтын ажиллагаа улам батжиж, хамтдаа өсөн дэвжинэ гэдэгт итгэл төгс байна.

ШАГНАЛ

Хотын
“ЖИЛИЙН ШИЛДЭГ
НИЙГМИЙН ДААТГАЛЫН
ТАТВАР ТӨЛӨГЧ,

АЖИЛ ОЛГОГЧ
БАЙГУУЛЛАГА”
2016 он
Нийгмийн даатгалын
“ШИЛДЭГ ШИМТГЭЛ
ТӨЛӨГЧ
БАЙГУУЛЛАГА”
2014 он
Нийгмийн даатгалын
“ШИЛДЭГ ШИМТГЭЛ
ТӨЛӨГЧ
БАЙГУУЛЛАГА”
2013 он
 “ШИЛДЭГ 150 АЖ АХУЙН НЭГЖ”
шагнал
2011 он
 
татварын албаны
дээд шагнал
“ХӨХ ДЭВТЭР”
2011 он
МТ-ийн
“ШИЛДЭГ СОНГОЛТ,
ШИЛДЭГ ПРОГРАМ ХАНГАМЖ”
шагнал
2009 он
МТ-ийн
“ШИЛДЭГ СОНГОЛТ,
ШИЛДЭГ БАНК,
БОЛОН САНХҮҮГИЙН
ПРОГРАМ ХАНГАМЖ

шагнал
2008 он
 
МТ-ийн
“ШИЛДЭГ СОНГОЛТ,
ШИЛДЭГ БАНК,
БОЛОН САНХҮҮГИЙН
ПРОГРАМ ХАНГАМЖ

шагнал
2007 он
МТ-ийн
“ШИЛДЭГ СОНГОЛТ,
ШИЛДЭГ САНХҮҮГИЙН
ПРОГРАМ ХАНГАМЖ”
шагнал
2006 он

ГрэйпСити Монгол ХХК

Бид 2000 онд байгуулагдаж, банк санхүү ба төлбөрийн шийдлийн програм хангамж боловсруулах чиглэлээр дагнан ажилласаар ирсэн бөгөөд дотоодын энэ салбарын зах зээлд тэргүүлэгч юм.


БИД

ХАМГИЙН НАЙДВАРТАЙ ЗАМААР АЗ ЖАРГАЛАА БИЙ БОЛГОНО!

ХАЯГ

Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг,
Оюутны гудамж-22, 8-р хороо
14210, Ш/х 48/6
У: (976 11) 328720, 328760
Ф: (976 11) 328707
mongolia@grapecity.mn