ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГО

БИДНИЙ ХҮЧИН ЧАДЛЫН ҮНДЭС НЬ МАНАЙ АЖИЛТНУУД ЮМ.
ТЭД МААНЬ АР ГЭРИЙН АМЬДРАЛ АХУЙН АСУУДАЛДАА ТҮҮРТЭХГҮЙ,
ЭРХЭЛСЭН АЖИЛ, БҮТЭЭЛЧ ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА ОЮУН САНААГАА ТӨВЛӨРҮҮЛЖ,
ТОГТВОРТОЙ АЖИЛЛАХ ТАЛ БҮРИЙН ТААТАЙ ОРЧИН НӨХЦӨЛИЙГ
БИД ЦОГЦЛООН БАЙГУУЛНА.

Манай компаний хүчин чадлын үндэс нь манай ажилтнууд юм. Тэд маань ар гэрийн амьдрал ахуйн асуудалдаа түүртэхгүй, эрхэлсэн ажил, бүтээлч үйл ажиллагаандаа оюун санаагаа төвлөрүүлж, тогтвортой  ажиллах тал бүрийн таатай орчин нөхцөлийг бид цогцлон байгуулна.

Манай компани нь програм хангамж, мэдээллийн технологийн чиглэлээр төгссөн шилдэг баг бүрэлдэхүүнээс бүрдсэн, нарийн зохион байгуулалт бүхий менежмэнттэй, Mонголдоо тэргүүлэгч програм хангамжийн компани юм.

Үе үеийн шилдэг удирдагчид, шилдэг инженерүүд ГрэйпСитичүүд дундаас төрөн гарч буй явдалд бид бахархах сэтгэл төрдгөөс гадна ирээдүйн хүний нөөцөө бүрдүүлэхдээ ч тэднийг шилдэг болно гэдэгт итгэл төгс байдаг.

Манай ажилтнууд мэргэжилдээ гарамгай төдийгүй урлаг, спортын өндөр мэдрэмжтэй, эрч хүчээр дүүрэн, найрсаг, нийтэч, халуун дулаан уур амьсгалаар нэгдсэн залуус юм. Бид нэгдмэл нэгэн зорилгын дор нэгдэж, Монгол улсдаа төдийгүй гадаад зах зээл дээр шилдэг програм хангамжийн компани болохын төлөө их бүтээн байгуулалтын зүг алхаж байна.

ТОГТВОРТОЙ, ТААТАЙ АЖЛЫН БАЙР

ЭРЧ, ХҮЧТЭЙ ЭВСЭГ ХАМТ ОЛОН

ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЭХ ӨРГӨН БОЛОМЖ

ӨРСӨЛДӨӨНТ ЦАЛИН УРАМШУУЛЛЫН СИСТЕМ

Хэрэв та бидний эгнээнд нэгдэхийг хүсвэл Анкет бөглөж, mongolia@grapecity.mn мэйл хаягаар ирүүлнэ үү. Бид нээлттэй ажлын байр гарах үед шаардлагад нийцсэн анкетын дагуу тантай эргэн холбоо барих болно.

Нээлттэй ажлын байр – 3

Ажлын байрны нэр:

  • Програм зохиогч

Ажлын байрны үндсэн чиг үүрэг:

  • Төслийн удирдагч, системийн аналист, бүтээгдэхүүний менежерийн удирдлаган дор програм бичих, нэгж тест хийх
  • Цаашид системийн аналист, архитект хийх, төсөл удирдах

Ажлын байрны тодорхойлолт:

  • Системийн спецификац, дизайны баримт бичгийг судлаж ойлгох
  • Системийн дизайны дагуу програмын код бичих
  • Нэгж тест хийх, алдаа засах

Тавигдах шаардлага:

  • Програм хангамжийн мэргэжлээр их, дээд сургууль төгссөн эсвэл төгсөх курс
  • Java, .NET, ASP.NET, Java Script, HTML5, iOS, Android, AngularJS, UML, Oracle DBMS –н суурь мэдлэгтэй
  • Тогтвор суурьшилтай, тууштай ажиллах
  • Англи хэлний зохих мэдлэгтэй
  • Багаар ажиллах чадвартай
  • Хувийн зохион байгуулалт сайн
  • Техник технологийн судалгаа бие даан хийх сонирхол/чадвартай
  • Програмчлалтай холбоотой хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх чадвартай
  • Банк санхүүгийн зохих мэдлэгтэй бол давуу тал

Бүрдүүлэх материал:

  • Нэг хувь зураг (3х4 хэмжээтэй)
  • Иргэний үнэмлэх
  • 3 үеийн түүх намтар
  • Их, дээд сургуулийн диплом, төгсөх курс бол сургуулийн дүнгийн тодорхойлолт

Ажлын байрны нэр:

  • Үйл ажиллагааны инженер

Ажлын байрны үндсэн чиг үүрэг:

  • Сервер, систем, програм хангамжийн өөрчлөлт, тохиргоог удирдах үйл ажиллагааг автоматжуулах, найдвартай ажиллагааг хангах

Ажлын байрны тодорхойлолт:

  • Програм хангамжийн ажиллах орчин бүрдүүлэх, өөрчлөлт удирдах үйл ажиллагааг автоматжуулах
  • Сервер, системүүдийг суулгах, нөөцлөх, тохиргоо хийх ажлыг автоматжуулах

Тавигдах шаардлага:

  • Мэдээллийн технологи; програм хангамжийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн эсвэл төгсөх курс
  • Мэдээллийн технологийн техник хангамж, систем хамгаалал, сүлжээний талаар зохих мэдлэгтэй
  • Python эсвэл Groovy програмчлалын хэлний туршлагатай бол давуу тал болно
  • Тогтвор суурьшилтай, тууштай ажиллах
  • Хувийн зохион байгуулалт сайн
  • Англи хэлний зохих мэдлэгтэй

Бүрдүүлэх материал:

  • Нэг хувь зураг (3х4 хэмжээтэй)
  • Иргэний үнэмлэх
  • 3 үеийн түүх намтар
  • Их, дээд сургуулийн диплом, төгсөх курс бол сургуулийн дүнгийн тодорхойлолт

Ажлын байрны нэр:

  • Саппорт инженер

Ажлын байрны үндсэн чиг үүрэг:

  • Бүтээгдэхүүний ашиглалтыг дэмжих үйлчилгээ үзүүлэх

Ажлын байрны тодорхойлолт:

  • Системийн спецификац, дизайны баримт бичгийг судалж ойлгох
  • Системийн дизайны дагуу тест хийх
  • Бүтээгдэхүүний гарын авлага бичих
  • Хэрэглэгчидтэй холбогдож бүтээгдэхүүн ашиглалтын зөвлөгөө өгөх
  • Хэрэглэгчид шаардлагатай бүтээгдэхүүн ашиглалтын сургалт явуулах

Тавигдах шаардлага:

  • Програм хангамжийн эсвэл банк санхүүгийн мэргэжлээр төгссөн эсвэл төгсөх курс
  • Тогтвор суурьшилтай, тууштай ажиллах
  • Англи хэлний зохих мэдлэгтэй
  • Багаар ажиллах чадвартай
  • Хувийн зохион байгуулалт сайн
  • Харилцааны өндөр соёлтой

Бүрдүүлэх материал:

  • Нэг хувь зураг (3х4 хэмжээтэй)
  • Иргэний үнэмлэх
  • 3 үеийн түүх намтар
  • Их, дээд сургуулийн диплом, төгсөх курс бол сургуулийн дүнгийн тодорхойлолт

ГрэйпСити Монгол ХХК

Бид 2000 онд байгуулагдаж, банк санхүү ба төлбөрийн шийдлийн програм хангамж боловсруулах чиглэлээр дагнан ажилласаар ирсэн бөгөөд дотоодын энэ салбарын зах зээлд тэргүүлэгч юм.


БИД

ХАМГИЙН НАЙДВАРТАЙ ЗАМААР АЗ ЖАРГАЛАА БИЙ БОЛГОНО!

ХАЯГ

Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг,
Оюутны гудамж-22, 8-р хороо
14210, Ш/х 48/6
У: (976 11) 328720, 328760
Ф: (976 11) 328707
mongolia@grapecity.mn