GrapeCity Mongolia

Банкны хөрөнгө зохицуулалт, зохистой удирдлагын системийг ХХБанкинд амжилттай нэвтрүүллээ
ГрэйпСити Монгол ХХК нь банкны хөрөнгийн зохистой удирдлагын “GRATS” системийг боловсруулж ХХБанкинд нэвтрүүлэн, банкны үйл ажиллагаанд ашиглаж эхлээд байна.

ГРАЦ систем нь харилцагчийн арилжааны нөхцөлийг баталгаажуулах, төлбөр тооцоог түргэн шуурхай гүйцэтгэхээс гадна банкны гадаад валют, үнэт металл, үнэт цаас, мөнгөний зах дээрх арилжааны анхан, дунд шат болон  хяналт, арын албаны ня-бо бүртгэл хөтлөх, холбогдох эрсдэлийн удирдлага болон гадаадын банкинд байршуулсан харилцах дансны нэгдсэн удирдлагыг автоматжуулж, хөрөнгийн зохистой удирдлагыг хангаж ажиллана. Систем нь банкны суурь бүртгэлийн ГрэйпБанк, ерөнхий дэвтрийн ГрэйпМастер системүүдтэй холбогдон ажиллана.

Энэхүү системийг ашигласнаар дараах давуу талтай:

Харилцагчийн төлбөр тооцоог түргэн шуурхай гүйцэтгэх боломжтой болно

Хөрөнгө зохицуулалтын бүртгэлийн үйл ажиллагаанаас үүдсэн эрсдэл буурна

Үйл ажиллагааны орлого, зардлууд тухай бүр тайлан балансад тусна

Гүйлгээний болон дотоод хяналт сайжирна

Арилжааны мэдээллийн санг автоматжуулна

Холбогдох газар нэгжүүдийн үйл ажиллагааг хөнгөвчилнө

гм

ХХБанкны ХЗАААХ-ийн захирал Ж.Эрдэнэчимэгийн ГРАЦ системийн талаар өгсөн ярилцлагыг энд дарж уншина уу.

ГрэйпСити Монгол компанийн 9-н жилийн ойг угтсан явган аяллын тэмцээн амжилттай болов
9-н нас хүрч буй ГрэйпСити Монгол компани нь түнш, харилцагч байгууллагуудтай ойгоо угтан Адал явдалт спорт, явган аяллын тэмцээнээ 5 дахь жилдээ 2009 оны 5-р сарын 16-17-ны өдрүүдээр амжилттай зохион байгууллаа.

Энэхүү тэмцээнд 15 байгууллагын 19 баг тамирчид оюун ухаан, хурд хүчээ сорин оролцож, УБ-аас Түрэгийн хаан Тоникүкийн хөшөө – Ар Жанчивлан рашаан сувилал – УБ гэсэн чиглэлд уул нуруу даван, 20 км замыг явган туулав.

Тэмцээнд Худалдаа Хөгжлийн Банк, ХаанБанк, Монгол Шуудан Банк, Капитрон Банк, Капитал Банк, Голомт Банк, Мобиком Корпораци, ЖАСТ групп, Инкомнет ХХК, МТЗ-ын харъяа ОУТЗТ, Монкорд ХЗХ, Сонгинохангай (Миний Сүлжээ Дэлгүүр), Илинкс Экспресс ХХК, МОСТ ПСП ХХК болон ГрэйпСити Монгол ХХК-ийн баг тамирчид оролцож, спорт явган аяллын арга техник, ур чадвар, авхаалж самбаагаа уралдуулан өрсөлдсөн ажээ.  Явган аяллын явцад багууд уулын оргил булаацалдаж хурд хүчээ сорьсноос гадна 5 үе шат бүхий хөгжөөнт буухиа тэмцээнээр авхаалж самбаагаа харуулсан бол луужин ашиглаж газрын чиг баримжааг тодорхойлох, 2 газрын хоорондох зайг олох зэрэг тэмцээнээр ухааны сийргээ уралдуулав. Мөн аяллын явцад авч явах шаардлагатай багаж хэрэгсэл, үүц, үүргэвчийн бүрэн бүтэн байдал, цуваанд явах дэг журам, отгийн ариун цэвэр гэх мэт үзүүлэлтүүд нь тэмцээний бас нэг шалгуур байсан юм. Тэмцээнийг Монголын Адал Явдалт Спорт Аяллын Холобооноос спортын мастер, улсын шүүгчид шүүн явуулав. Тэмцээний нийлбэр дүнгээр жил бүр амжилттай сайн оролцдог Худалдаа Хөгжлийн Банкны “TDB” баг түрүүлж шилжин явах цом, алтан медаль, хоёр дугаар байранд ГрэйпСити Монгол ХХК-ны “Аянчид” баг орж мөнгөн медаль, 3-р байранд түрүү жилийн аварга Инкомнет ХХК-ийн “Өнгөлөг” багийн тамирчид шалгарч хүрэл медалийн эздээр тус тус тодров.

ГрэйпСити Монгол компаний ойгоо угтсан энэхүү уламжлалт арга хэмжээ нь жил бүр өргөжин тэлж хамтран ажилладаг түнш байгууллагууд болон харилцагч байгууллагуудын ажилтнуудын хамтын ажиллагааны нөхөрсөг уур амьсгалыг бэхжүүлэхийн зэрэгцээ цэвэр агаарт гарч, байгаль орчинтой харьцах чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болдгоороо онцлог юм.

“Банкны иж бүрэн систем” нь “МХТ-ийн Шилдэг сонголт 2008 -банк санхүүгийн програм хангамж”- аар дахин шалгарлаа
Мэдээллийн технологийн Миний Компьютер сэтгүүлээс санаачлан Мэдээлэл, Харилцаа, Холбоо, Технологийн Газар, МИДАС/МОНИТА ТББ, Мэдээллийн Технологийн Үндэсний Парктай хамтран мэдээлэл, холбооны технологийн ололт амжилтыг олон нийтэд хүргэх, хэрэглэгчдэд МХТ-ийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний зөв сонголт хийхэд нь туслах, шилдэг бүтээгдэхүүн болон үйлчилгээнүүдийг тодруулах зорилго бүхий “МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН ШИЛДЭГ СОНГОЛТ - 2008” шалгаруулалт 3 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдаж 2008 оны 12-р сарын 18–ны өдөр шилдгүүдээ шалгарууллаа. Шилдгүүдийг нийт 9 номинацийн 15-н төрлөөр тодруулсан бөгөөд манай ГрэйпСити Монгол компаний “Банкны иж бүрэн систем” нь Банк санхүүгийн програм хангамжийн төрөлд 2 дахь удаагаа шалгарч, өргөмжлөл цом гардан авлаа.

Дашрамд дурьдахад 2008 онд манай банкны бүртгэлийн системийг шинээр Голомт Банк, ҮХОБанкууд үйл ажиллагаандаа нэвтрүүлж, ашиглаж эхлээд байгаа юм.