СУРГАЛТ

Бид бүтээгдэхүүнийг анхлан нэвтрүүлэхэд харилцагч байгууллагын ажилтнуудад зориулан бүтээгдэхүүнийг суулгах, нэвтрүүлэх, ажиллуулах, арчлах чадвар эзэмшүүлэх, энэ талын мэдлэг, туршлагаа нэмэгдүүлэхэд нь туслах зорилготой сургалтыг өөрийн байран дээр, зориулалтын сургалтын орчинд зохион байгуулдаг.
Хэрэглэгчийн хүсэлтэд тулгуурлан тухайн бүтээгдэхүүн, модулийн сургалтыг захиалгаар явуулдаг.
Мөн бид байгууллагын хэрэгцээ шаардлагын дагуу Оракл технологийн бүтээгдэхүүний сургалтыг Монголдоо зохион байгуулдаг. Оракл корпорацийн итгэмжлэгдсэн сургалтын төвөөс мэргэжлийн сургагч багш нар ирж хичээл заах ба сургалтын хөтөлбөр болон материал зэргээр хангадаг.

САППОРТ

Програм хангамжийн бүтээгдэхүүн нь ашиглалтанд өгснөөр дуусгавар болдоггүй, “үргэлжилсэн-бүтээгдэхүүн” гэдгийг бид онцгой анхаарч ажилладаг тул бүтээгдэхүүн нэвтрүүлсний дараах сургалт, арчилгаа, үйлчилгээ хариуцсан тусгай “Бүтээгдэхүүн Үйлчилгээний Газар”-тай.

Уг газрын удирдлаган дор ажиллах Хэрэглэгчийн Үйлчилгээний Төв (ХҮТ) нь хэрэглэгч болон түнштэй байнгын харилцаа, эргэх холбоо тогтоох, үйлчилгээний байнгын бэлэн байдлыг хангаж, үйлчилгээний багийг шаардлагатай түвшинд зохион байгуулах тогтолцоог хангах, гамшгийн сэргээлт, нууцлалт зэрэг тохиолдолд авах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх үүрэгтэй.

ГЭРЭЭТ БОРЛУУЛАЛТ

Oracle

Бид Оракл корпорацийн албан ёсны түнш бөгөөд Ораклын технологийн бүтээгдэхүүнийг дагалдах сервис үйлчилгээний хамт дамжуулан нийлүүлэх эрх бүхий байгууллага юм. Бидний нийлүүлэх боломжтой технологийн шийдлийн жагсаалтыг эндээс харах боломжтой.
Оракл технологийн бүтээгдэхүүнээс гадна Exadata сервер, storage төхөөрөмж болон Solaris үйлдлийн системийн саппорт үйлчилгээг олон улсад мөрдөж буй тарифаас хямдралтай үнээр санал болгоно.

RedHat
Бид, Linux Platforms, JBOSS Middleware, Vitualization гэх мэт RedHat компаний бүхий л төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг мэргэжлийн инженер техникийн ажилчдын заавар зөвлөгөөтэй хамт, зах зээлийн хамгийн боломжит үнээр нийлүүлнэ. Redhat технологийн шийдлийн талаарх мэдээллийг эндээс харна уу.

ХЭРЭГЛЭГЧИЙН ШААРДЛАГЫН ДАГУУ ХӨГЖҮҮЛЭЛТ

Програм хангамжийг аливаа байгууллагад нэвтрүүлж, нутагшуулахад тухайн байгууллагын онцлогт тохируулан системд өөрчлөлт оруулах тохиолдол элбэг байдаг. Ийм тохиолдолд бид хэрэглэгчийн шаардлагыг ул суурьтай судалж, хамгийн сонгодог шийдлийг санал болгон хөгжүүлэлт хийдэг.

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

Байгууллагын хүсэлтээр манай компаний олон жилийн туршлагатай, мэргэжлийн сертификаттай мэргэшсэн менежерүүд Бизнесийн болон Техникийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлнэ.

ГрэйпСити Монгол ХХК

Бид 2000 онд байгуулагдаж, банк санхүү ба төлбөрийн шийдлийн програм хангамж боловсруулах чиглэлээр дагнан ажилласаар ирсэн бөгөөд дотоодын энэ салбарын зах зээлд тэргүүлэгч юм.


БИД

ХАМГИЙН НАЙДВАРТАЙ ЗАМААР АЗ ЖАРГАЛАА БИЙ БОЛГОНО!

ХАЯГ

Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг,
Оюутны гудамж-22, 8-р хороо
14210, Ш/х 48/6
У: (976 11) 328720, 328760
Ф: (976 11) 328707
mongolia@grapecity.mn