Манай байгууллагын уламжлалт явган аяллын тэмцээн энэ жил хөгжөөнтэй, өрсөлдөөнтэй болж өнгөрлөө.
Аялалд Капитал Банк, Чингис Хаан Банк, Төрийн Банк, Улаанбаатар Хотын Банк, Тээвэр Хөгжлийн Банк, Худалдаа Хөгжлийн Банк, Капитрон Банк, Хөгжил Финанс ББСБ, НэтКапитал ББСБ, Ингүүмэл Зоос ББСБ, Капитал ББСБ болон ГрэйпСити Монгол компаний 11 баг, хөгжөөн дэмжигчдийн хамт нийт 100 гайруй аялагчид оролцов.
Аяллын өдрүүдэд салхи шуурга ихтэй байсан нь тамирчид, хөгжөөн дэмжигчдийн тэвчээр хатуужлыг шалгасан чамгүй сорилт байв. Хүчит бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сурын мэргэн харваа, буухиа тэмцээнүүд зохиогдож тэдгээрийн оноо болон техникийн үзлэгийн нийлбэр дүнгээр 1-р байранд Худалдаа Хөгжлийн Банк, 2-р байранд ГрэйпСити Монгол ХХК, 3-р байранд Улаанбаатар Хотын Банк тус тус шалгарлаа.
Биднийг үргэлж дэмждэг харилцагч та бүхэндээ талархал илэрхийлье.