Жил бүр зохион байгуулдаг уламжлалтай манай хамт олны зуны зугаалга нар хур тэгширсэн өнгөрсөн амралтын өдрүүдээр, Батсүмбэр сумын Үдлэг багийн үзэсгэлэнт нутагт болж өнгөрлөө. Буудаллах газрын ойролцоох хурсан хогийг түүн ачиж, тусгай цэгт хүргүүлэн энэ жилийн аяллаа эхлүүлсэн билээ. Хамт олноороо хүчит бөхийн барилдаан, эрхий мэргэн харваа, дэмбээ, хурууны шилдгүүдээ шалгаруулж айрагтай, хөгжилтэй, дурсгалтай, инээд хөөртэйгөөр 2 өдрийг байгалийн сайханд өнгөрүүлэв. Байгаль дэлхийдээ ээлтэй, дурсамжтай сайхан аялал зохион байгуулсан хамт олондоо баярлалаа.
GrapeCity Mongolia LLC
We are leading Banking and payments solution provider in Mongolia since 2000.