Бичиг баримтын удирдлага систем нь байгууллагын үйл ажиллагаанд шаардлагатай бүхий л төрлийн хэвлэмэл болон цахим бичиг баримтыг бүртгэж, удирдан зохион байгуулах зориулалттай. Аливаа баримт бичгийг нэг хавтаст хэрэг байдлаар бүртгэх бөгөөд тухайн хавтас хэрэгтээ холбогдох документуудыг уяж, бүртгэнэ. Ийнхүү байгууллагын хэмжээнд бүх төрлийн бичиг баримтыг нэгдсэн бүртгэл мэдээллийн санд төвлөрүүлснээр бичиг баримттай ажилах гар ажиллагааг хөнгөвчилж, цаг хугацаа хэмнэнэ.