Даатгал зуучлал

Даатгал зуучлал систем нь даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагчдаа дамжуулан хүргэх боломжийг банкинд олгоно. Энэхүү системийг ашиглан банк зээлийн эрсдлийн даатгал, харилцагчийн кредит картын даатгал, сайн дурын даатгал болон банк өөрийн эд хөрөнгийг даатгалыг хөтлөх ба даатгалын компаниуд, харилцагчтай үүсэх төлбөр тооцоог автоматжуулж хөтөлнө.

Асуудлын бүртгэл

Банк харилцагч болон дотоод ажилчдаасаа аливаа хүсэлт, гомдлыг виртуал (интернет, имэйл, call center) сувгуудаар хүлээн авч шийдвэрлэхэд зориулагдсан бүртгэлийн систем юм. Энэ системийг ашигласнаар харилцагчтай холбоотой аливаа асуудал бүртгэлжиж, асуудлыг шийдвэрлэж байгаа явц нь банк болон харилцагч талд хоёуланд нь ил тод мэдэгдэж, харагдаж явах боломжтой болно.

Свифтийн хэрэг бүртгэл

Банкнаас Свифт шилжүүлэх, мөн хүлээн авахад үүссэн асуудлыг бүртгэлжүүлж, хэн хариуцаж, ямар төлөвтэй байгааг харах, банкны ажилтан хоорондоо асуудлыг шилжүүлж шийдвэрлэх, свифт мессеж автоматаар бэлтгэж, илгээх зориулалттай систем юм.

Захиалгат шилжүүлэг

Банкны харилцагч өөрийн данснаас урьдчилан тохируулсан хуваарийн дагуу тогтмол дүнгээр автомат шилжүүлгийг тодорхойлсон данс руу хийх зориулалттай. Шилжүүлэг хүлээн авах данс нь банк доторх данс байхаас гадна бусад банкны данс байх боломжтой. Шилжүүлгийн төрлөөр нь ангилан, давтамжийг тохируулж бүтээгдэхүүн үүсгэж ашиглана.

Дотоод гуйвуулга

Банкны дансгүй харилцагчид мөнгө шилжүүлэхтэй холбоотой гуйвуулгын гүйлгээ, төлбөр тооцоог бүртгэлжүүлэх зориулалттай систем юм.

ГрэйпСити Монгол ХХК

Бид 2000 онд байгуулагдаж, банк санхүү ба төлбөрийн шийдлийн програм хангамж боловсруулах чиглэлээр дагнан ажилласаар ирсэн бөгөөд дотоодын энэ салбарын зах зээлд тэргүүлэгч юм.


БИД

ХАМГИЙН НАЙДВАРТАЙ ЗАМААР АЗ ЖАРГАЛАА БИЙ БОЛГОНО!

ХАЯГ

Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг,
Оюутны гудамж-22, 8-р хороо
14210, Ш/х 48/6
У: (976) 75756622
Ф: (976 11) 328707
mongolia@grapecity.mn