Зээл олголтын судалгаа

Зээл олголтын судалгаа нь зээл олгохоос өмнөх олон шат дамжлагат ажлыг бүртгэлжүүлэх, зээлдэгчийн талаарх судалгаа ямар шатанд хэрхэн явж буйг тодорхойлох, зээлдэгчид тавих шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлж уг шалгуурыг хангаж буй эсэхийг шалгах, цуглуулсан мэдээлэл дээр дүн шинжилгээ хийх зориулалттай систем юм.

Зээлийн шугам

Зээлийн шугам систем нь харилцагчид зээлжих эрх үүсгэх, эх үүсвэр байршуулах, зээлийн эрхийг олон төрлөөр ашиглахтай холбоотой бүртгэл, тооцооллыг автоматжуулах зориулалттай. Мөн гаднаас авсан эх үүсвэрийн шугамаа дотооддоо хөтөлж, эх үүсвэрийн зарцуулалтыг хянах, шугамыг зээл, барьцаа хөрөнгө, овердрафт, кредит дансны системд хуваарилан ашиглах боломжтой. Олон валютаар шугам нээсэн тохиолдолд систем ханшийн тэгшитгэл хийнэ.

Комитмент зээл

Өндөр дүнтэй зээлийг олон хувааж олгоход зориулсан систем юм. Коммитмент зээлийн тусдаа бүтээгдэхүүнтэй бөгөөд уг бүтээгдэхүүн дээр данс үүсгэж комитмент зээлийн мэдээлэл, олголтын хуваарь хөтөлнө. Хуваарьт өдөр болоход систем автоматаар зээлийн данс үүсгэж олголтын гүйлгээ хийнэ.

Овердрафт

Харилцагчид улайлтын эрх олгохтой холбоотой улайлтын лимит, үлдэгдэл, хүү тооцооллыг хөтлөх зориулалттай ба харилцагчийн данс систем дээр суурилж ажиллана. Үндсэн улайлт буюу гэрээний дагуух улайлт, санамсаргүй улайлт буюу картын оффлайн гүйлгээ болон шимтгэлийн гүйлгээний улайлт тус бүрт өөр өөр хүү тооцохоор бүтээгдэхүүн үүсгэж ашиглах боломжтой.

Кредит данс

Кредит картын дансны бүртгэл хөтлөх, зарцуулалтын гүйлгээний төрлөөс хамааруулан ялгаатай хүү хуримтлуулах, урамшууллын хүү тооцоолох, дансны билл илгээх зориулалттай систем юм.

Зээлийн батлан даалт

Батлан даалт нь Харилцагчийн бизнесийг дэмжих зорилгоор тэдний бусад банк, санхүүгийн байгууллагаас авах зээлжих чадамжийг нэмэгдүүлж зээлдэгчдэд баталгаа олгохтой холбоотой үйл ажиллагааг автоматжуулах, батлан даалт олгосны шимтгэл тооцоолол, гүйлгээ, төлбөр тооцоог гүйцэтгэх зориулалттай систем юм.

Зээл худалдах

Энэхүү систем нь банк харилцагчид олгосон зээлээ хоёрдогч зах зээлд худалдахтай холбоотой бүртгэл, тооцоолол, гүйлгээг автоматжуулах зориулалттай бөгөөд суурь бүртгэлийн зээл системтэй холбогдон ажиллана. Зээлийг худалдах тохиргооноос хамаарч бүртгэлийг балансад эсвэл балансын гадуур тусгаж зээлийн эргэн төлбөрөөс тохирсон нөхцөлийн дагуу шимтгэл хураамжийг автоматаар тооцож хуваарилна.

ГрэйпСити Монгол ХХК

Бид 2000 онд байгуулагдаж, банк санхүү ба төлбөрийн шийдлийн програм хангамж боловсруулах чиглэлээр дагнан ажилласаар ирсэн бөгөөд дотоодын энэ салбарын зах зээлд тэргүүлэгч юм.


БИД

ХАМГИЙН НАЙДВАРТАЙ ЗАМААР АЗ ЖАРГАЛАА БИЙ БОЛГОНО!

ХАЯГ

Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг,
Оюутны гудамж-22, 8-р хороо
14210, Ш/х 48/6
У: (976) 75756622
Ф: (976 11) 328707
mongolia@grapecity.mn