Үнэт цаасны арилжаа

Энэхүү систем нь банк үйл ажиллагааныхаа явцад хуримтлагдсан илүүдэл мөнгийг ирээдүйн үйл ажиллагаагаа санхүүжүүлэх эх үүсвэр болгон ашиглах зорилгоор бонд болон бусад компаний хувьцааг худалдан авч ногдол ашиг болон хүүгээс орлого олох хөрөнгө оруулалт хийхтэй холбоотой хувьцаа, өрийн бичиг, опшин зэрэг үнэт цаасны арилжааны бүртгэл, гүйлгээ, төлбөр тооцоог автоматжуулна.

Мони маркет

Мони Маркет систем нь Банк актив, пассиваа удирдахаар бусдад зээл өгөх болон бусдаас зээл авах процессын бүртгэл хөтөлж, түүнтэй холбоотой төлбөр тооцоог автоматжуулна. Энэхүү систем нь хэлцэл үүсгэж дэлгэрэнгүй бүртгэл хөтлөхөөс гадна хэлцлийг баталгаажуулах, төлбөрийн хуваарь үүсгэх, өдөр өндөрлөх, хүү шимтгэлийг автоматаар тооцох, хэлцэл хаах зэрэг функционал боломжийг агуулна.

Эх үүсвэр

Эх үүсвэр систем нь бусад банк, санхүүгийн байгууллагаас авсан зээл ба хадгаламжийн бүртгэл болон түүнийг хэрхэн зарцуулж буйг хөтлөх, бусад банк, санхүүгийн байгууллагад байршуулсан зээл ба хадгаламжийн бүртгэл хөтлөх зориулалттай.

Бонд

Бонд систем нь банкны бонд гаргахтай холбогдсон бүртгэл, тооцоог хөтлөх үйл ажиллагааг автоматжуулах зориулалттай.

Валют арилжаа

Олон улсын болон дотоодын санхүүгийн зах зээл дэх арилжааны бүртгэл, хяналт, баталгаажуулалт, төлбөр тооцоо болон холбогдох актив, пассивын удирдлагыг автоматжуулах зориулалттай систем юм.

Тикет

Тикет систем нь банкны харилцагчийн өндөр дүнтэй валют арилжаа хийх хүсэлтийг бүртгэх, арилжааны тусгай ханш, хосын ханшийн менежмент, харилцагчтай хэлцэл хийх зэрэг дилерийн үйл ажиллагааг автоматжуулж, бүртгэл хөтлөх зориулалттай бөгөөд суурь бүртгэлийн системтэй холбогдож ажиллана.

ГрэйпСити Монгол ХХК

Бид 2000 онд байгуулагдаж, банк санхүү ба төлбөрийн шийдлийн програм хангамж боловсруулах чиглэлээр дагнан ажилласаар ирсэн бөгөөд дотоодын энэ салбарын зах зээлд тэргүүлэгч юм.


БИД

ХАМГИЙН НАЙДВАРТАЙ ЗАМААР АЗ ЖАРГАЛАА БИЙ БОЛГОНО!

ХАЯГ

Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг,
Оюутны гудамж-22, 8-р хороо
14210, Ш/х 48/6
У: (976) 75756622
Ф: (976 11) 328707
mongolia@grapecity.mn