Цалингийн систем нь байгууллагын ажилчдын хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах орлогыг тооцоолохтой холбоотой бүртгэл болон гүйлгээг автоматжуулах зориулалт бүхий Хүний нөөцийн системтэй холбогдон ажиллах дэд систем юм. Цалингийн нэмэгдэл, суутгал, урьдчилгаа тооцох дүрмийг байгууллагын онцлогт тохируулан өөрчлөх боломжтойгоос гадна салбар нэгж, албан тушаал, ажилтан тус бүрийн цалин бодолтыг уян хатан болгож, олон хэлбэр, дүрмээр нэгэн зэрэг тооцоолох боломжтой.