Харилцагч

Аль ч бизнесийн байгууллагын бизнесээ амжилттай авч явах гол хөшүүрэг бол харилцагч. Харилцагчид ямар үйлчилгээ хэрэгтэй, ямар үйлчилгээг сонирхох, юу дутагдаж байгаа тал дээр анхаарал хандуулж ажилласнаар тэдэнд чиглэсэн оновчтой маркетинг, стратегийн бодлого явуулах боломж бүрдэнэ. Харилцагчийн боловсролын түвшин, зан төлөвийн байдал, харилцаа холбоо, насны ангилал, эрхэлдэг үйл ажиллагааны чиглэл зэргийг нарийвчлан судалж, дүн шинжилгээ хийж бизнесийн зорилтот зах зээлээ зөв тодорхойлохын тулд харилцагчийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хөтлөх, харилцагчтайгаа тасралтгүй холбоо үүсгэх хэрэгцээ үүснэ. Байгууллагын энэхүү хэрэгцээг харилцагч систем хангаж ажиллана.

Харилцах

Харилцагчийн өдөр тутмын шилжүүлэг, гуйвуулга, төлбөр г.м гүйлгээний хэрэгцээг хангах бизнесийг харилцагчийн данс системд хөтөлнө.

Хадгаламж

Тодорхой хугацаанд, эх үүсвэр тогтвортой байршуулснаараа нэг талаас харилцагч өндөр хүү хүртэх, нөгөө талаас банк тэрхүү эх үүсвэрийг зээл олгоход зарцуулах зарчмаар бизнес явагдана. Дансанд зөрчил үүсэх буюу хугацаанаас өмнө зарлага гаргахад, тогтвортой хугацаанд байлгах ёстой эх үүсвэр алдуулсан болоод хугацаа алдуулсны гэсэн хоёр төрлийн торгууль, шимтгэлийг тооцох, хугацаат хадгаламжийн дансны амьдралын хугацаанд орлого, зарлага зөвшөөрөх эсэхээс хамааруулан ялгаатай бүтээгдэхүүн гаргаж, орлого орсон хоног бүртээ өөр өөр хүү тооцоолох зэрэг харилцааг зохицуулахад хугацаат хадгаламж систем ажиллана.

Зээл

Энэхүү систем нь банкны зээл олгох үйл ажиллагаанд ашиглагдана. Зээл системд зээлийн үндсэн үлдэгдэл, хуримтлагдсан хүү болон өрийн мэдээллийг өр үүссэн өдөр тус бүрээр дэлгэрэнгүй хөтлөх ба төлбөр төлөх дарааллыг өрийн огноогоор эсвэл үлдэгдлийн төрлөөр эрэмбэлж төлүүлэх боломжтой. Төлбөрийн хуваарийн дагуу өр үүсэхэд зээл төлөх харилцах дансны үлдэгдэл хүрэлцэхгүй тохиолдолд өрийн дүнгээр битүүмж үүсгэж, харилцах дансанд орлого орох бүрт зээлийн өрөнд суутгаж төлүүлэх боломжтой.

Барьцаа хөрөнгө

Банк зээл олгохоос өмнө тухайн харилцагчийн зээлжих чадвар буюу орлогыг судалдаг. Зээлдэгчийн орлого зээлийн төлбөр төлөхөд хангалттай ч тэр нь байнгын тогтмол орлого мөн эсэх нь эргэлзээтэй. Энэхүү эрсдэлийг хаах зорилгоор хөрөнгө барьцаалах ба түүнтэй холбогдсон бүртгэл, лимит хөтлөх, үнэлгээ хийхэд барьцаа хөрөнгө систем ашиглана.

Балансын гадуурх данс

Банк үзүүлж буй бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хөтлөх зориулалтын системгүй тохиолдолд түүний хэрэгцээг тодорхой хэмжээнд хангах зорилгоор балансын гадуурх данс систем ашиглана. Тухайлбал аккредитив, батлан даалт үйлчилгээг балансын гадуурх дансанд хөтөлж явах боломжтой.

Дотоодын данс

Касс

Банкны дотоод үйл ажиллагаа, хэрэгцээнд зориулсан дансдын мэдээллийг хөтлөх зориулалттай. Дансны үлдэгдлийн төрөл, шинж чанараар нь ангилан, дурын валютаар, үлдэгдэл нь ЕД-н ямар балансад тусахыг тодорхойлж, бүтээгдэхүүн үүсгэж ашиглана.
Касс систем нь кассын данс буюу сэйфийн бүртгэл тооцоо, бэлэн мөнгөний  гүйлгээ автоматжуулах зориулалттай ерөнхий дэвтрийн системтэй холбогдож ажиллана. Гүйлгээнүүдийг балансын түвшинд ерөнхий дэвтэр систем рүү дамжуулна.

ГрэйпСити Монгол ХХК

Бид 2000 онд байгуулагдаж, банк санхүү ба төлбөрийн шийдлийн програм хангамж боловсруулах чиглэлээр дагнан ажилласаар ирсэн бөгөөд дотоодын энэ салбарын зах зээлд тэргүүлэгч юм.


БИД

ХАМГИЙН НАЙДВАРТАЙ ЗАМААР АЗ ЖАРГАЛАА БИЙ БОЛГОНО!

ХАЯГ

Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг,
Оюутны гудамж-22, 8-р хороо
14210, Ш/х 48/6
У: (976) 75756622
Ф: (976 11) 328707
mongolia@grapecity.mn