Үндсэн хөрөнгө

Байгууллагын үндсэн хөрөнгийн бүртгэл хөтөлж, стандартын дагуу элэгдэл тооцох, байгууллагын дотоод хэрэгцээнд зориулсан хангамжийн бараа материал, тээврийн хэрэгсэл, шатахууны карт болон бусад үнэ бүхий зүйлсийн орлого, зарлагын гүйлгээг автоматжуулах зориулалттай. Мөн үндсэн хөрөнгийн засвар үйлчилгээг төлөвлөх, бүртгэх, гүйлгээ хийх, элэгдлийн хэд хэдэн дэвтэр хөтлөх зэрэг функционал боломжуудыг агуулна.

Цалин

Цалингийн систем нь байгууллагын ажилчдын хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах орлогыг тооцоолохтой холбоотой бүртгэл болон гүйлгээг автоматжуулах зориулалт бүхий Хүний нөөцийн системтэй холбогдон ажиллах дэд систем юм. Цалингийн нэмэгдэл, суутгал, урьдчилгаа тооцох дүрмийг байгууллагын онцлогт тохируулан өөрчлөх боломжтойгоос гадна салбар нэгж, албан тушаал, ажилтан тус бүрийн цалин бодолтыг уян хатан болгож, олон хэлбэр, дүрмээр нэгэн зэрэг тооцоолох боломжтой.

Хүний нөөц

Хүний нөөцийн систем нь байгууллагын боловсон хүчний мэдээллийг хөтөлж, түүнд үндэслэн оновчтой шийдвэр гаргах, хүний нөөцийг зөв хуваарилах, цэгцтэй бодлого явуулахад шаардлагатай бүх талын судалгаа шинжилгээний мэдээ боловсруулах зориулалттай иж бүрэн систем. Энэхүү систем нь хувь хүний хөгжлийн төлөвлөлт, орон тооны төлөвлөлт, ажлын зар, анкет болон сургалт, томилолтын менежмент, дөрвөн шатны 360 үнэлгээ зэрэг функционал боломжуудыг агуулна.

Гэрээний удирдлага

Гэрээний удирдлагын систем нь аж ахуйн нэгж байгууллага өөрийн үйл ажиллагаанд шаардлагатай бараа/үйлчилгээ худалдан авалттай холбоотой гэрээ байгуулах процессыг бүртгэлжүүлж, автоматжуулах зориулалттай. Гэрээний төрөл зүйл, хариуцах ажилтан, үнийн санал зэрэг мэдээлэл болон гэрээлэх процессын хүрээнд хэлэлцсэн тэмдэглэл, шийдвэрийг тухай бүрд нь дэлгэрэнгүй бүртгэх, лавлаж харах боломжтой.

ГрэйпСити Монгол ХХК

Бид 2000 онд байгуулагдаж, банк санхүү ба төлбөрийн шийдлийн програм хангамж боловсруулах чиглэлээр дагнан ажилласаар ирсэн бөгөөд дотоодын энэ салбарын зах зээлд тэргүүлэгч юм.


БИД

ХАМГИЙН НАЙДВАРТАЙ ЗАМААР АЗ ЖАРГАЛАА БИЙ БОЛГОНО!

ХАЯГ

Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг,
Оюутны гудамж-22, 8-р хороо
14210, Ш/х 48/6
У: (976) 75756622
Ф: (976 11) 328707
mongolia@grapecity.mn